пятница, 31 января 2020 г.
Ажиллах эх Хувилбар А.
Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээж
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал нялхарна./Д.Пүрэвдорж “Дөрвөн цагийн тал”/
1.Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
а. 4 цогцолбор б. 2 цогцолбор в.Хаврын тухай өгүүлсэн 1 цогцолбороос бүтжээ.
2. Дээрх эхийн төрсөн санааг олоорой.
а.Ургамал ногооны урган төлжих явцзохиогчийн сэтгэлийг хөдөлгөж, сэдэл бий болжээ.
б. Эмэгтэй хүний үзэсгэлэн гоо байдлыг хараад энэхүү эхээ бичжээ.
в. Өвөл болж цас орж байгаагаас үүдэн эхээ бичжээ.
3. Дээрх эхийн сэдвийг олоорой.
а. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн б. Хавар цаг в. Яргуй г. Тал
4. Дээрх эхийн гол санааг олоорой.
а. Хавар болж, ургамал ногоо урган соёолж буйг хараад бичжээ.
б. Амьтай бүхний хүсэн хүлээсэнурин дулаан улирал ирж буй тухай өгүүлжээ.
в.Яргуйг бүсгүй хүний зөөлөн харцтай, яргуй дэлбээлжбуйг хүний мишээх үйлтэй, өвс ногоо соёолж байгаа явцыг нярайлах үйлтэй,
тал газрыг саяхан төрсөн нярай эхтэй адилтгаж, хүншүүллийн ур маягаар шинэлэг уран санаа, дүр бүтээж, шууд бус нэрлэлт
үүсгэжээ.
5. Дээрх эхийн тулгуур үгийг олоорой.
а. хавар, тал, яргуй б. харц, ногоо, тал в. ногоо, тал, харц
6. Дээрх эхийн шинэ санааг олоорой.
а. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг урнаар дүрсэлжээ.
7. Амьтай бүхний хүсэн хүлээсэнурин дулаан улиралирж буй тухай өгүүлжээ.
в.Яргуйг бүсгүй хүний зөөлөн харцтай, яргуй дэлбээлжбуйг хүний мишээх үйлтэй, өвс ногоо соёолж байгаа явцыг нярайлах үйлтэй,
тал газрыг саяхан төрсөн нярай эхтэй адилтгаж, хүншүүллийн ур маягаар шинэлэг уран санаа, дүр бүтээж, шууд бус нэрлэлт
үүсгэжээ.
8.Дээрх эхийн түлхүүр үгийг олоорой.
а.хавар, тал, яргуй б. яргуй мишээх, ногоо нярайлах, тал нялхрах в. хавар цаг
9. “Ханшийн ногоо нярайлах” гэсэн өгүүлбэрийн үйлдэгчийг тодорхойлно уу.
а. аяндаа б. эрхэн в. бүтээн г. хэрэглэн
10. Дараах өгүүлбэрийн үйлдэгчдийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
Барилгачид өндөр сайхан барилга барив.
а.эрхэн, бүтээнб. эрхэн, сөрөн в. бүтээн, хэрэглэн г. эдлэн, эрхэн
11. Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.
Үйл явдал бүхий тодорхой санаа илтгэсэн хэлний их нэгжийг ....... гэнэ.
а. цогцолбор б. өгүүлбэр в. үг г. бүтээвэр
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий