Ч.ДАГВАДОРЖ ”ЭЭЖ
МИНЬ ДЭЭ”
Будантай юу буурал хорвоодоо
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ
Буруу юу, зөв хоёрыг минь
Ухааруулж өсгөсөн ээж минь дээ
Газар холоос санахад
Гаднаа бөртийж харагдах юм
Галуу шувуу ганганахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм
Тоостой юу шаргал хорвоодоо
Торниулж өсгөсөн ээж минь дээ
Тоотой юу хэдэн насандаа
Тоглуулж өсгөсөн ээж минь дээ
Нутаг холоос санахад
Нулимсан дунд минь бүрэлзэх юм
Нуурын шувууд ганганахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох
юм
Нартай юу ганц л хорвоодоо
Намайгаа гэсэн ээж минь дээ
Наргиантай юу олон өдөртөө
Наадуулж бойжуулсан ээж минь дээ
Тун чиг холоос санахад
Тоосон дунд минь бүрэлзэх юм
Тогоруу шувуу буцахлаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм. (1988 он)
Жич:Энэ шүлэгт дуучин С.Цэрэнчимэд аялгуу хийж, өөрөө анх
дуулжээ.
Эх сурвалж: (Дагвадорж Ч. “Ээж минь дээ” УБ.,1993.19-р тал)
Үгийн тайлбар:
Бөртийх – холоос юмны бүрэг бараг үзэгдэх
Бүрэлзэх – юмны бүрэг бараг харагдах, сүүмэлзэх
УНШСАНЫ ДАРАА:
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
“... Дууны шүлэг
Уянгын зохиолын хамгийн эртний гаралтай түгээмэл зүйлийн нэг
нь дууны шүлэг юм.
Хүний санаа сэтгэлийн хувирал өөрчлөлтийн олон өнгө аясыг
өөртөө шингээж, түүгээрээ
хөгжмийн эгшиг найрлын зохицлыг урин дуудсан богино шүлгийг
дууны шүлэг гэнэ.
- Чойсүрэнгийн Дагвадорж хэмээх энэ эрхэм хүмүүн бичгийн их
мөрөнд умбаж
эрдэмтэн, яруу найрагч гэсэн тодотголтойгоор “тоостой юу
шаргал хорвоог” элээн баран
алхална. Тодотгол гэдэг нэгэн насны бичгийн их үйлэнд
хэтэрхий энгийн мэт авч оносон,
төлөөлсөн нэрийтгэлийн хувьд даанч донжтой зохирдог ажаам.
Түүний, эхийн тухай болон
элбэрэл журмын далд уянга бүхий яруу найраг, эрдэм судлалын
ажил, бичил тэмдэглэл,
хүүрнэл өгүүллэгийн талаар ярья гэвэл их зүйл бий...
Ч.Дагвадорж нь монголын зохиолчдоос анх
удаа ээжийнхээ дүр бүхий гэрэлт хөшөөг байгалийн
хаданд урлаж “ээж минь дээ” дууныхаа нэг бадгийг
аялгууны тэмдэглэгээний хамт 1998 онд хаднаа
сийлснээс хойш хөвсгөл аймгийн арбулаг сумын 6-р
багийн нутаг ямаат уулын “битүүгийн ам” хэмээх
газрыг олон түмэн “ээж хад” хэмээн нэрлэж
бишрэн хүндэтгэх болжээ.
Зөвхөн, яруу найрагчийн шүлгийн долгис нь гэхэд л их мөрний
цутгалан адил
дотоод амьтай бөгөөд түүний сэтгэлийн хэлбэлзлийг анирдан
чагнаархах юм бол дэндүү
омголон атлаа намуухан халгиатнам...”
(Цэвээндорж Д. Ижий далайгаа дуулсан уянгын их урсгалан.
“Эрин цагийн
шүүмж” УБ., 2009. х-199-204)
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
1. Шүлгээр дамжуулан ямар санааг гаргав, шүлгийн гол утга
санаа юу вэ?
2. Зохиолч яагаад “Будантай хорвоо” гэснийг тунгаан, санал
бодлоо илэрхийлээрэй
БИЧИХ:
1. “Гаднаа бөртийж харагдах юм” гэсэн дүрслэлээр дамжуулан
ямар дүр зургийг
илэрхийлсэн бэ? Өөрийн үзэл бодлоо бичнэ үү.
2. Тус шүлгийн хэлбэрийг дуурайн хоёр бадаг шүлэг зохион
бичээрэй
3. Сонгож бичсэн үгээ утгыг нь дэлгэрүүлж, уран санаагаар
баяжуулж тайлбарлан
бичээрэй. Шүлгийн бүтэц, зохиомжийг ажиглаад, уран
дүрслэлийг түүвэрлэн бичиж
тайлбарлана уу
4. Бадаг бүрээс зөвхөн давтамж бүхий үгсийг үлдээн бичвэл
өгүүлбэрийн ямар загвар
үүсэх вэ?
ЯРИХ-СОНСОХ:
1. Шүлэгт илэрч байгаа хүүгийн сэтгэлийн өгүүлэмжийг үгээр
яаж илэрхийлснийг
тэмдэглэн ярилцаарай.
3. Шүлгийн дахилт бүрийн төгсгөлийг сайтар ажиглаж, бодож
тунгаагаарай. Зохиолч
үүгээрээ юуг хэлэхийг хүн хүссэн бэ?
4. Ээжийгээ санагалзсан хүүгийн цаг улирал нь жилийн аль
улирал байна вэ? Яагаад? Энэ
тухай зохиолч бидэнд хэрхэн мэдээлсэн бэ?
5. Бадаг тус бүрийн эхний мөрүүдэд байгаа “хорвоо” гэдэг
үгийг хэрхэн тодотгон
холбосныг харилцан ярилцаарай.
6. Энэхүү дууг монгол ардын дууны өв уламжлалтай холбон
тайлбарлана уу.
БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:
1. Дагвадорж Ч. XX зууны Монгол уран зохиолын онол-түүхийн
судалгаа. УБ.,2011.
2. Байгалсайхан С. XX зууны монгол зохиолчид. Чойсүрэнгийн
Дагвадорж (намтар,
уран бүтээлийн товчоон) УБ.,2004
3. Гүн-Үйлс Д. Алтан үеийн яруу найраг. УБ.,2011
4. Дагвадорж Ч. “Ээж минь дээ” УБ.,1993
а
УНШИХ ЯВЦАД:
1. Шүлгийг уншаад юуг
мэдэрснээ
эргэцүүлээрэй
2. Зохиолчийн сэтгэлийн
ямар өнгө аяс илэрч
байна вэ? Ямар үг,
дүрслэл онцгой
санагдав? Яагаад?
УНШИХЫН ӨМНӨ:
Үе тэнгийнхээ андын бичсэн “Сэлбэ” шүлгийн сэдэв, санааны
талаарх товч бичвэртэй
танилцаад, өөрсдийн санаа бодлоо харилцан ярилцаарай.
Сэдэв: Сэлбэ гол
Зорьсон санаа: Усгүй бол цусгүй болохтой адил. Усгүй бол
хатна, цусгүй бол vхнэ.
Гол санаа: Сэлбэ гол маань голдрилоороо урсах байтугай,
хатаж ширгэхэд хvрсэн талаар
харууссан санааг зохиолч илэрхийлсэн.
(Б. Халиун 12б анги)
ЦЭНДИЙН ЧИМ
Комментариев нет:
Отправить комментарий