Т. ГАЛСАН “ӨГСҮҮР ЗАМЫН ДУУ”
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оорцог тоорцог толгод минь намайг өршөө
Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь
Оготно бор толгодоо уул...уул гэж эндүүрч явжээ
Оцор цацар довцог-ууд дундаа сүмбэр
Очир хэлбэрт уулс минь намайг өршөө
Отгонтэнгэр-ийн зулайг гишгэхээсээ урьд би
Оргил... Өндөр, оргил гэж уулс-аа андуурч явжээ
Овоо тахилга нь бэлийн чулуугаар өндөрлөсөн
Отгонтэнгэр их хайрхан минь намайгаа өршөө
Отго жинстэй алтайг өлмийлөхөөсөө урьд би
Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ
Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон
Онгод билгийн их алтай минь намайгаа өршөө
УНШИХЫН ӨМНӨ:
Зохиолч Т.Галсангийн намтраас өгүүлсэн доорх хэсгийг уншаад,
өөрийн бодол дүгнэлтээ
нөхөдтэйгөө хуваалцаарай.
Зохиолчийн намтраас: Анхны шүлгээ 1947 онд бичиж, уран
бүтээл нь 1950-аад оноос төв, орон
нутгийн сонин хэвлэлд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн
тань үг” анхны түүврээ гаргасан.
Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан
байна. Үүний дараа
Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть,
Ц.Дамдинсүрэнгийн “ОросМонгол толь”-ийн хавсралтыг шатаажээ. Шатаалгадаг
түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн
“Өнөр хүний зүрх” ном нь түүнийг монгол яруу найргийн гэр
бүлд дахин багтаав. Тэрээр 1990
оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар
бэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн
“Өр”, “Сталины хөшөө” зэрэг “Эсэргүү” шүлгүүдээ “Монголын
дуу хоолой” сонинд
нийтлүүлсэн байдаг...
“Өгсүүр замын дуу” шүлгийг уншихдаа бадаглалын онцлогийг
сайн ажиглаарай.
Од зүлгүүрддэг хималай-г давахаасаа урьд би
Орчлонгийн зулай гэж алтай-гаа андуурч явжээ
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оорцог тоорцог толгод минь намайгаа бүү өршөө
Оосор бүчгүй сансрын уудмаас халихад
Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод л байж шүү дээ...
1982 он
Эх сурвалж: (Хаянхярваа Д... нар “Монгол найргийн сувдан
эрих” УБ.,2010. х-130-131)
Үгийн тайлбар:
1. Онхол цонхол – бартаа ихтэй, хотойж гүдийсэн байдал
2. Вандан – уужим, урт
3. Оорцог тоорцог – ганцаар тусгаар (хорш үг)
4. Толгод – олон жижиг толгой, дов толгод
5. Олонцог–эмээлийн суудалд хийсэн зөөлөвч
6. Довцог – ов тов өндөрхөн газар, бяцхан дов
7. Отго жинс – ноёд түшмэдийн хэргэм зэргийн ялгааг
үзүүлэхмалгайн тэмдэг, өд болон
чулуу
УНШСАНЫ ДАРАА:
Шүлгийн бүтцэд уран сайхны зорилгоор хийсэн давталт, дахилт,
хэмжээ тохируулах
зорилгоор ашигласан нугалбар болон хөг эгшиг, айзам хэмнэл,
бадаглалын тухай онолын
нарийн ойлголтууд бий. Үүнийг Т.Галсангийн “Өгсүүр замын
дуу” шүлгийн бадаглалын
жишээн дээр багштайгаа хамтран ажиглалт хийж мэдэж аваарай.
ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:
“...Ардын уран зохиолч Т.Галсангийн “Өгсүүр замын дуу”
/1982/ шүлэг гүн утга, баялаг
сайхан хэл, өө сэвгүй байгуулалт, мөргөл тахилгын хэлбэр,
ухаарлын эевэргүү хөг аялгуу
бүхий гүн ухааны аяс хандлагатай. Энэ шүлэг яруу найрагчийн
туулсан амьдралаа эргэн
нягталж, хүмүүний өсөн дэвжихийн зам мөр, орчлонгийн жам
ёсонг эх нутгийнхаа “оорцог
тоорцог бор толгод”-оос эхлэн “очир хэлбэртуулс”,
“Отгонтэнгэр хайрхан”, “отго жинстэй
Алтай”, “од зүлгүүрдэх Химлай”-г давсан амьдралын
замналаасаа танин ухаарсныг бадаг дотор
харшуулж, бадаг хооронд ахиуллын ур маягийг зохистой
хослуулан урласан гүн ухааны цогц
санаа гэж болно...” (С.Энхбаяр нар)
ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:
УНШИХ:
“Онхол цонхолгүй вандан ширээ говь”, “Оорцог тоорцог
толгод”, “Оцор цацар
довцогууд” хэмээх дүрслэлийн онцлог, үгийн утгыг тайлбарлан,
дүрслэлийн өнгө аяс,
хөг аялгуу, өвөрмөц болсны нууцыг тайлбарлана уу.
Шүлгийг цээжлээд, уран уншаарай.
БИЧИХ:
Шүлгээс юуг ухаарсан бэ?
Ахиуллын уран маягийг ашигласан хэсгийг шүлгээс түүвэрлэн
бичээрэй. Ихээс бага
руу, багаас их рүү ахиулахын ялгаа ба онцлогийг ажиглаарай.
Шүлгийн хэлний онцлогийг тодорхойлж бичнэ үү.
БИЕ ДААН УНШИХ ЗОХИОЛ:
1. Галсан Т. “Жирмийн сүлжээ” УБ., 2001, дөрвөн боть
2. Хаянхярваа Д... нар “Монгол найргийн сувдан эрих”
УБ.,2010.
3. Монголын сонгомол яруу найраг УБ., 2005
Комментариев нет:
Отправить комментарий