понедельник, 6 апреля 2020 г.


Монгол хэлний хэлц үгийг үүдэл санааг тайлбарлах
Хэлний үндсэн нэгжүүдийг их нэгж буюу өгүүлбэр, цогцолбор, бага нэгж буюу бүтээвэр, үг гэж ангилдаг. Бүтээвэр нь бүтэх утгыг, үг нь нэрлэх утга, үгүүлбэр, цогцолбор нь төгс утга илэрхийлнэ.
Ø  Орчин үеийн хэлшинжлэл, гадаадын олон хэлэнд хэлний үндсэн ба завсарын нэгжүүдийг хэлц, хэлц бус гэж үндсэн хоѐр ангид хуваагаад байна.
Ø  Хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж хэвшин тогтдог, тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соѐл сэтгэлгээний онцлогийг тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм.
 Хэлцийн судалгаа:
Ø  Монгол болон гадаадын судлаачид: Ж.Төмөрцэрэн, Чой.Лувсанжав, Г.Аким, М.Базарр агчаа, Б.Пүрэв- Очир, Ж.Баянсан, Ч.Догсүрэн, Д.Бадамдорж, Юнь Со Вонь, Д.Баттогтох, Л.Дашням, Бүрэнтөгс,
Ø  Бүтэц, утга хэлбэрийн талаас
Ø  Хэрэглээ, утга орны талаас
Ø  Толилох, зүйлчлэх, хуваах талаас
Ø  Судласан байдлаас үзхүл утгын судалгаа нэлээд их, бүтэц хэлзүйн судалгаа бага байна.
 Хэлц нэгжийг ангилах нь:
Ø  Хэлц бүтээвэр
Ø  Хэлц үг
Ø   Хэлц өгүүлбэр
Ø   Хэлц цогцолбор
ХЭЛЦ БҮТЭЭВЭР:
Ø  Үгийн сангийн үндсэн утгыг өөрчлөн хэлцжсэн шилжмэл утга үүсгэх чадавхитай нөхцлийг хэлц бүтээвэр гэнэ. Жишээ нь: ам+нцар, ам+тай, нуруу + тай, нүд+гүй, нүүрэ+мгий, гол+оосоо, мө р+өөрөө, нугас+гүй, өеөд+мөр, нүүрэ+лд эх, хэзээ+ний, элэг+тэй, яс+ны, тэнгэр+т эй, хөл+тэй гэх мэт
НЭР ХЭЛЦ +ҮЙЛ ХЭЛЦ:
Ø  Дан нэр
Ø  Үйл хэлц үг нь утга салаалах үзэгдэлтэй
Ø  Холбоо нэр салшгүй холбоотой юм. Ихэнхи тайлбар толь
Ø  Хоршоо нэр бичигт үүнийг шилжсэн
Ø  Давтсан нэр буюу шилжмэл утга хэмээн нэрлэх бөгөөд
Ø  Зүйрлэсэн нэг буюу түүнээс дээш үгээр бүтэж болно.
 Зүйрлэсэн хэлц : адил, лугаа, шиг, мэт, чинээ:
Ø  нохойн нуруун дээрх цас адил
Ø  яргуй хөөсөн ямаа лугаа
Ø   арчсан толь шиг
Ø  бурантаг хавчуулсан мэт
Ø   аягын чинээ, тохойн чинээ
Хэлц өгүүлбэр:
 Нэг болон хэд хэдэн өгүүлбэр нийлж өвөрмөц сонин далд утга илэрхийлэх өгүүлбэрийг хэлц өгүүлбэр гэнэ.
Ø  Аарцыг нь уугаад, аягыг нь голох.
Ø  Гар бариад бугуй барих, бугуй бариад булчин атгах
Ø  Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх
Ø  Малгай толгой хоѐр нь адилхан.
Дүгнэлт:
Монгол хэлэнд хэлц нэгжийн бүхэл тогтолцоо байгаа бөгөөд үүнийг хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц өгүүлбэр буюу цогцолбор гэсэн байдлаар авч үзэж болно. Дээрх хэлцийг орчин цагийн монгол хэлний утга зохиолын хэлний жишээ баримтаар нотлохыг хичээлээ.

Комментариев нет:

Отправить комментарий