среда, 18 ноября 2020 г.

 Мэргэжлийн боловсрол олгох анхан шатны 2-р ангийн сурагчдын Монгол хэлний хичээлээр судлах сэдэв: 

Яриа бичгийн дадлага 

                                                            Судлах анги ХНФ-2, БЕ-2 

Эргэцүүлсэн эсээг уншиж, задлан шинжлээрэй.

 

                                     Ааруул

Тавгийн ёроолд үлдсэн ааруулаас нэг хурууд авч, амандаа хүлхлээ. Тагалцагтаа тулсан шүдтэй би байтугай хөрөө, цүүцнээс дутахааргүй араа соёотой идэр хүдэр эр ч элтлэх нь хол, хад чулуу шиг хатуу хурууд таарчээ. Монголын халцгай түлцгэй халуун нар, хавсарга шороо, хайруу хөрүү жаварт хатаж гүйцсэн ааруул аа гэж!

Даагдах янзгүй болохоор нь дэмий л нэг хүлхэж, нэг долоож, дээр доороос нь мэрж шүлстэж суугаад аягатай цайндаа хийчихлээ.

Хаврын зэвэргэн хавсарга салхи дээвэр дэлдэхийг чагнаж, галдаа аргал нэмж, тоонон дээрээс дарах бүргэр тэнгэрийг ширтэлхийлэн хэсэг суугаад цайгаа уухаар авлаа... Аагтай бор цайнаас ааруулын үнэр ханхална...Амаа ангалзуулж, ходоодоо холхогнуулаагүй ч аягатай цайнд ааруул хөдлөх нь сэтгэлд өег, бараа нь хүртэл нүд өллөнө. Зөвхөн үнэр нь л бор цайг минь сүлж, бодлын дэмээр гэдэс цатгах шиг...

Хаврын зэвэргэн салхи дээвэр дэлдэхийг чагнаж, ааруулын үнэртэй бор цайгаа оочилж, тоонон дээрээс дарах бүргэр тэнгэрийг ширтэлхийлэн санааширч хэсэг зуурыг эс анзаарчээ. 

Аягаа хөнтрөхөд ам руу нэг зөөлөн юм айргийн тос шиг гулсахыг мэдэрлээ!...

 Өнөө хурууд!  Санаандгүй хазаж үзлээ.

Тагалцаг болсон ч тавтай \шүдний\ би хэмхчээд зажилчих байтугай улаан буйлаараа эмчих эмгэн буурай ч элтэлж эмтлээд идчихээр үйрэнгэ зөөлөн бөгөөд аман дотор хэлний үзүүрээр умбарч улбараад байхаар дэвтчихжээ, хөөрхий!

Юун өнөө хад чулуу шиг хатуутай манатай.Хад чулуусан бол юунд ингэж дэвтэх вэ, их л сайндаа норно биз, хална биз.

Гэтэл энэ хурууд!...

Монголын халцгай түлцгэй халуун нар, хавсарга шороо, хайруу хөрүү жаварт хатаж гүйцсэн дэлхийн хишиг, дэлэнгийн шим, хүний сэтгэлийн үр болохоор ийм амархан дэвтэж, ийм түргэн зөөлшиж, өлдсөн улдсан хүний аманд өл тэжээл болох гэж  яардаг юм байх даа.!?

Хаврын зэвэргэн салхи дээвэр дэлдэхийг чагнаж, тоонон дээрээс дарах бүргэр бүүдгэр тэнгэрээ ширтэлхийлж, аагтай бор цайгаа оочин, бодлогошронгоо хуруудынхаа дэвтмэгийг амтархан зажиллаа.

Юун өнөө чихэр, чавга! Чихэр чавга, алим жимс ч гэлээ ийм сайхан зөөлөнхөн, ийм их өл шимтэй нь хаа билээ!

Бууралхан нутгийн минь хөрсний хишиг, буянт малын дэлэнгийн шим, хүндээ амьсах хүний сэтгэлийн үр болохоор л ийн цагийн уртад, цас нарны ээлжид хатахын чанадаар хатавч өлдсөн улдсанд өгөөж өл болох хатан чанараа эс алддаг увдистай юм байх даа, хөөрхий. 

Хан тэнгэрийн  халцгай түлцгэй халуун нар, хавсарга шороо, хайруу хөрүү жаварт хатахын цаагуур хатаж ханасан ч  монгол хүний сэтгэл нэвчсэн “Монгол гар”-ын ааруул хурууд аа гэж!..   (Д.Урианхай)            

 

а.   Ааруулын “хатан чанар”-ыг тоочин бичээрэй.

б.  Эхийг уншаад, дараах асуултад хариулт хэлнэ үү.

в. Монгол хүний сэтгэлгээний онцлогийг хэрхэн илэрхийлсэн байна вэ?      Хэлний нэгжийн түвшинд баримт жишээг олно уу.

                  -     ямар бүтээвэр ..........                  - ямар үг ................................

2. Зохиогчийн

          1. Зохиогчийн                                                                   3.Зохиогчийн                  4.Зохиогчийн

дэвшүүлсэн өгүүлсэн зүйл     үзэл бодол           дүгнэлт

асуудал

            .....................                     .......................                      .....................                  .........................

                  -     ямар өгүүлбэрээр  ...........           - ямар цогцолбор ....................

г. Тодруулан ялгасан 3 өгүүлбэрийн бүтцийг тодорхойлно уу.

д. Өгүүлэгч – БИ өөрийн сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлснийг ажиглаарай., Онцолсон үг, өгүүлбэрийн өнгө аяс, нөлөөллийг тодорхойлоорой. 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                              .............................

                        Тагалцагтаа тулсан шүдтэй би байтугай хөрөө, цүүцнээс                 ...........................

 

дутахааргүй араа соёотой идэр хүдэр эр ч элтлэх нь хол, хад  чулуу шиг хатуухурууд таарчээ.

 

 

Монголын халцгай түлцгэй халуун нар, хавсарга шороо, хайруу

                            ............................. хөрүү жавартхатаж гүйцсэн ааруул аа гэж!

             ..........................  

                                   Аагтай бор цайнаас ааруулын үнэр ханхална...Амаа

 ангалзуулж, ааруул хөдлөх нь ходоодоо холхогнуулаагүй чсэтгэлд өег, бараа нь хүртэл нүд өллөнө.  аягатай цайнд                                                  ....................................................

 

 Зөвхөн үнэр нь л бор цайг минь сүлж, бодлын дэмээр гэдэс цатгах шиг...

 

                               ............................. Өнөө хурууд! Санаандгүй хазаж үзлээ.

                           .......................                             Тагалцаг болсон ч тавтай \шүдний\ би хэмхчээд зажилчих

             байтугай улаан буйлаараа эмчих эмгэн буурай ч элтэлж эмтлээд         идчихээр үйрэнгэ зөөлөн бөгөөд аман дотор хэлний үзүүрээр      умбарч улбараад байхаар дэвтчихжээ, хөөрхий!

 Юун өнөө хад чулуу шиг хатуутай манатай.Хад чулуу сан бол  юунд ингэж дэвтэх вэ, их л сайндаа норно биз, хална биз.

                                                                                                             .............................

                                                                                                            ..........................

                      ....................

                      .................            Гэтэл энэ хурууд!...

                           ..... дэлхийн хишиг, дэлэнгийн шим, хүний сэтгэлийн үр болохоор ийм амархан дэвтэж, ийм түргэн зөөлшиж, өлдсөн улдсан хүний аманд өл

 тэжээл болох гэж  яардаг юм байх даа.!?

 

 

                   Юун өнөө чихэр, чавга!                                                                                    ............................

 Чихэр чавга, алим жимс ч гэлээ ийм сайхан зөөлөнхөн, ийм их .......................  өл шимтэй нь хаа билээ!

........ ...........

Бууралхан нутгийн минь хөрсний хишиг, буянт малын дэлэнгийн

..................  шим, хүндээ амьсах хүний сэтгэлийн үр болохоор л ийн цагийн уртад, цас  нарны ээлжид хатахын чанадаар хатавч өлдсөн улдсанд өгөөж өл болох  хатан чанараа эс алддаг увдистай юм байх даа, хөөрхий.

 

 Хан тэнгэрийн  халцгай түлцгэй халуун нар, хавсарга шороо, хайруу хөрүү  жаварт хатахын цаагуур хатаж ханасан ч  монгол хүний сэтгэл нэвчсэн  “Монгол гар”-ын ааруул хурууд аа гэж!. ..............................

                                                                                                           ......................

 

 

 

Яагаад эсээ гэж? Эсээ нь хувь хүний мэдлэг, чадвар, хандлагын илэрхий               лэл болно.

1.              Мэдлэг: Эсээнээс тухайн хүний мэдлэг, уншсан хүрээ, танин мэдэхүйн түвшин            зэрэг нь харагддаг ба эсээний хамгийн гол шалгуур нь эсээнээс мэдлэг “ханхалж” байх ёстой гэж үздэг. М.Монтень, Л.Түдэв гуайн эсээнээс маш гүнзгий мэдлэг

          харагддаг.                 

-          Чадвар: Бичигч сэдвийн хүрээнд шинжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан   тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан дүгнэх, жиших зэрэг оюуны үйлийг хэрхэн хийж байгааг харах боломжтой. 

-          Хандлага: Эсээ бол ерөөс нэгдүгээр биеийн илэрхийлэл юм. Эсээ нь хүн өөрийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлэх, түүндээ тулгуурлаад “би” гэдэг

         дотоод ертөнцөө нээх боломж гэдэг утгаараа бидэнд илүү ойр дөхөм байдаг. Эсээнээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой, тухайн асуудлыг аль өнцгөөс яаж харж байна, үзэл бодол, үнэлэмж хандлага, үнэт зүйл,

                 эрхэм чанар нь юу байна гэдгийг харах боломжтой. Эсээ бол БИ ӨӨРӨӨ юм.