Сэдэв: Шинжлэх ухааны хялбаршуулсан эхэд байгаа дүгнэлт нотолгоонд дүн шинжилгээ хийх
Шинжлэх ухаан, техник технологийн нээлт, ололт амжилт, шинэ содон юм, үзэгдэл, ойлголтыг өргөн олон уншигч, сонсогчдод тайлбарлан таниулсан бүтээлүүд байдаг. Ийм бүтээлийг шинжлэх ухааны хялбаршуулсан эх (зохиол) гэдэг. Ийм зохиолд янз бүрийн боловсрол, ажил мэргэжилтэй хүмүүс буюу олон нийтэд зориулсан ном товхимол, өгүүлэл, тайлбар, таницуулга зэрэг багтана. Шинжлэх ухааны хялбаршуулсан эх нь уншигч, сонсогчдод ойлгомжтой байдаг онцлогтой. Учир нь:
-Мэргэжлийн нэр томьёо харьцангуй цөөн.
-Хааяа уран дүрслэлийн аргыг ашигласан байдаг.
-Үгийг шилжсэн утгаар нь сонгож болдог.
-Тодотгол тайлбар, жишээ ихтэй.
-Хүснэгт, загвар, эшлэл, зүүлт ашигладаггүй.
Комментариев нет:
Отправить комментарий