Оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн монгол
Монголчууд нэг л биш
ээ. Нэг хэсэг нь мухар сүсэгт автаж, нөгөө хэсэг нь эд мөнгөнд шунаж ухамсрын
асар их доройтолд орж байна.
Засгийн газрын сайд
нь хүртэл гал тахиж мөнгө олно гээд элийрээд байхаар чинь яаж монголчуудад соён
гэгээрлийн тухай зөв ойлголт бий болох вэ дээ. Төрд байгаа хүмүүс нь өөрөө
сэтгэлгээний гажуудалтай байхаар иргэд яаж эрүүл амьдрах юм бэ.
Монгол орон хувьсан
өөрчлөгдөж байгаа. Шинэ, гоё шилэн байшингууд сүндэрлэж, энд тэндгүй бүтээн
байгуулалтын дуу хангинаж байна. Гэвч хөгжил рүү алхахын хэрээр монгол хүний
үнэт зүйлс алдагдсаар.
Монголчууд нэг үеэ
бодвол амжиргааны түвшин сайжирсан. Айл болгон машинтай болсон авдаг цалин
нэмэгдсэн, үнэт эрдэнэс зүүж, үслэг эдлэлээр гангардаг болсон гээд эдийг
засгийн хөгжил нь алхам алхамаар урагшилж байна.
Ахиад ч эдийн засагт
мөнгө хэрэгтэй байна. Өнгөрсөн 20 жилд монголын эдийн засаг өлсгөлөн байсан.
Өнөөдөр энэ сэдэв улс төрч бүхний амнаас унаж байна.
Хөгжиж яваа улсын
хувьд Монголд эдийн засгийн хөрөнгө оруулалт асар их хэрэгтэй байгаа нь үнэн.
Эдийн засагт мөнгө ороод ирээсээ гэсэн хүлээлт ч иргэдийн дунд их бий. Хэрэв
мөнгө ороод ирвэл ам.долларын өсөлт буурч, өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хямдарна.
Иргэдийн амьдрал
ахуй, улс орны хөгжилд асар их дэмжлэг болох нь гарцаагүй. Гэхдээ эдийн засгийн
хөрөнгө оруулалттай зэргэцээд иргэдийнхээ тархинд тодорхой хэмжээний хөрөнгө
оруулалт хийх хэрэгтэй болжээ. Учир нь, монголчууд оюун санааны хувьд асар их
доройтолд орж, сэтгэл зүрхэн дэх үнэт зүйлээ хаа нэгтээ гээчхээд байгаа бус уу.
Айж эмээх, ах захын
хүндлэлийн тухай ойлголт бүр алдагдаад удаж байгаа шүү дээ. Хэдхэн хоногийн
өмнө Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хорь гаруйхан настай малчин залуу үүргээ
гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийг буудаж хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан.
Үүнээс өмнөхөн татварын байцаагч бүсгүйчүүдийн хэрэг нийгмийг багагүй цочроосон
билээ. Гэр бүлийн тааламжгүй харилцаа, бие биенээ хүндэтгэх сэтгэл, хувь хүний
төлөвшил, ухамсрын доройтол эцэстээ ямар бузар муухай хэрэг өдүүлэх шалтгаан
болж буйг, нийгэм тэр чигээрээ ямархуу бухимдалтай байгааг хэвлэл мэдээллийн
хэрэгслээс өдөр болгон шахуу гардаг гэмт хэргийн мэдээнүүдээс харж болно.
Монгол хүний тал шиг уужим сэтгэл хаачаа вэ гэж асуумаар, нинжин сэтгэлээ хаана
худалдчихсан юм бэ гэж халагламаар хэрэг олон гарах болжээ.
Монгол Улсын нийт
хүн амын гурван хувь буюу 60 гаруй мянган хүн сэтгэцийн эмгэгтэй гэсэн
судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Тэгвэл сэтгэцийн
тулгамдсан асуудалтай нь нийт хүн амын 46 хувийг эзэлдэг гэвэл дээрх
судалгаанаас харахад гурван монгол иргэний нэгнийх нь сэтгэц эрүүл бус гэж
тодорхойлж болох юм.
Гурван хүний нэг нь
асуудалтай болчихоод байгаа монголчуудын уураг тархины өлсгөлөнг юугаар эмчлэх
вэ, яаж өсвөр үе залуучуудаа үнэт зүйлтэй болгох вэ, тэдэнд хүмүүжлийн тухай
ойлголтыг хэзээнээс өгөх вэ гэсэн олон асуулт эзэнгүй үлдсээр. Гэтэл иргэнээ
соён гэгээрүүлэх нь төрийн үүрэг билээ.
Соён гэгээрүүлнэ
гэдэг нь аль нэгэн шашинд мухар, сохроор итгэхийн нэр биш. Нүгэл хийвэл хойд
төрөлдөө хонин гүрвэл болно гэж сохроор номлох бус, сайн сайхан амьдрах эсэх,
гэрэл гэгээ бүхэн зөвхөн чиний бусдад яаж хандахаас шалтгаална гэдэг ухагдахуунаар
залуу үеэ хүмүүжүүлмээр байна.
Монголд хүнийг биш эдийг шүтэх үзэл газар
авсаар л байгаа шүү дээ. Өсвөр насны жаахан хүүгээс асуугаад үзээрэй. Чи хэн
болох вэ гээд. Ихэнх нь сайн хүн болно гэхээсээ баян хүн болно гэж хариулах
болов уу.
Ийм л эдийг шүтэх
үзлээр хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа болохоор тэдний оюун санаа асар их
өлсгөлөнд өртөхөөс ч яахав
Хүндэтгэлийг, хүн
чанарыг монголчууд холоос хайдаг. Тэр нь хэзээ нэгэн цагт хүрээд ирэх юм шиг
хүлээдэг. Гэтэл үнэндээ автобусанд ороод ахмад хүнд суудал тавьж өгөх наад
захын асуудлаас хүний хүндэтгэл эхэлдэг. Түүнээс хүн чанарыг лам, хуварга, бөө
удганаас авчихдаггүй юм. Хүүхдүүдээ багаас нь хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй
болж. Онц сур гэхээсээ илүү сайн хүн байхын утга учрыг таниулмаар байна.
Монголчууд хүн алах
нь битгий хэл хонь муулахаа хүүхдэдээ харуулдаггүй байсан биз дээ. Тэр эрхэм
чанараа хаана гээчхээд хүүхдээ амьдаар нь гудамжинд хаяж зүрхэлдэг болоо вэ?
Хүүхдээ бүдрэхэд нь хүртэл хөх нь часхийдэг ээжүүдийн эрхэм чанар юу болчихов
оо.
Ийм оюуны өлсгөлөнд
нэрвэгдсэн монгол хүний уураг тархийг хооллох хэрэгтэй болжээ. Хамгийн өндөр
хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм хэмээн Бенжамин Франклины
хэлсэн үг бий.
НЭГДҮГЭЭР
ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
“Оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн монгол”
эхэд монголчууд эдийн шуналд хэтэрхий автаад оюуны соёл, соён гэгээрэл
дутагдаад байгаа өгүүлжээ. Эхийг дараах даалгаврыг хүрээнд задлан шинжлээрэй.
1. Эдгээр учир шалтгаанд холбоотой
баримтыг түүж бичээд тайлбарлаарай.
-
Нэг хэсэг нь мухар сүсэгт автаж, нөгөө хэсэг нь
эд мөнгөнд шунаж ухамсрын асар их доройтолд орж байна-
-
Хөгжил рүү алхахын хэрээр монгол хүний үнэт
зүйлс алдагдсаар-
-
Монгол хүний тал шиг уужим снтгнл хаачаа вэ гэж
асуумаар, нинжин сэтгэлээ хаана худалдчихсан юм бэ гэж халагламаар хэрэг олон
гарах болжээ.
-
Сэтгэцийн тулгамдсан асуудалтай нь хүн амын
тодорхой хувийг эзэлдэг болжээ-
2. Эхийн 19-25 хүртэлх мөрөөс ойролцоо утгат үг, өгүүлбэрийн аль
нэгийг олж бичээд тайлбарлаарай.
Үг,өгүүлбэр: Тайлбар:
3. Шүүмжлэлт өнгө аясаар илэрсэн
/1-312 мөрөөс/ өгүүлбэр 2-г олж бичээд өөрийн үзэл бодлоор тайлбарлаарай.
Үлгэрлэвэл:
Өгүүлбэр нь: Монголчууд нэг л биш ээ?
Тайлбар нь: Нэг хэсэг нь мухар сүсэгт
автаж, нөгөө хэсэг нь эд мөнгөд шунаж, нийгэмд болж байгаа үйл явдлыг харахад
монголчууд ухамсрын асар их доройтолд орсон байна гэсэн дүгнэлт хийжээ.
4. Эхэд өгүүлэгдсэн эдгээр санааг
эхийн баримтад тулгуурлан өөрийн үзэл бодлоор /44-55-р мөр/ дүгнэлт хийнэ үү.
Монголд хүнийг биш эдийг шүтэх
үзэл газар авсаар л байгаа шүү дээ
Дүгнэлт:
Харахад хачин ганган хэрнээ толгой
нь олгой болчихсон ийм л залуус захаас аван таардаг
Дүгнэлт:
Хүндэтгэлийг, хүн чанарыг
монголчууд холоос хайдаг. Тэр нь хэзээ нэгэн цагт хүрээд ирэх юм шиг хүлээдэг
Дүгнэлт:
5. Эхэд ямар санаа дэвшүүлснийг жишээ
баримтаар батлан, нэг цогцолбороор илэрхийлээрэй.
ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР
СОРЬСОН ДААЛГАВАР
“Оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн монгол”
эхийн агуулгаас санаа авч, оюун ухаанаа тордохгүй бол хүнд ямар хор уршиг ирэх
вэ? Баримт мэдээлэл ашиглан эх зохион бичээрэй. Үгийн тоо 250-300
Комментариев нет:
Отправить комментарий