понедельник, 23 марта 2020 г.


Богд Очирваань
Тэмээтэй нүүдэл зогсох, хөдлөх нэн аажим. Орчин цагийн иргэний тээврийн супер онгоцны нисгэгч агаарын хөлгөө газардуулах мэт намбалаг. Мөнөөх “Люкс арагт” дугхийж явахад нүүдэл зөөлөн зогсох нь мэдрэгдэнэ. Шар хөтөл юм уу, Зүүнбулагийн даваан дээрээс л ийм явдал болдогсон. Арагнаасаа өндийн харахад хангайн нурууны ширээ шиг тэгш оройтой уулсын дээгүүр мөнгөн гурвалжин мэт Отгонтэнгэр үзэгдэнэ. Уул усны эзэд хангай дэлхийгээрээ тахилын ширээ үйлдээд цагаан титэмт бурхан залсан мэт. Отгонтэнгэрийн олон дүр төрхөөс хамгийн ер бусын байдал нь тэрхүү пирамид маягийн гурвалжин дүр байдал бөлгөө. Магадгүй, хамгийн анхны сэтгэгдэл, хар багаас хоногшсон дүр төрх учраас тийн санагддаг ч байж магадгүй. Эмээгийн маань дуу ойртон ирж: -Миний хүүгийн Богд Очирваань гараад ирлээ дээ гэнэ.
Тийм ээ, тэр уул миний уул, бас эмээ болгоны ач хүүгийн уул. Надад анх удаа уул усыг “минийх мэт” хайрлах сэтгэл тэгж төрсөнсөн. Аваад явж болдоггүй, сахиад үлдэх аргагүй, өмчлөөд үлдээх боломжгүй ч гэсэн “миний юм” байж болдгийг тэгэхэд анх ухаарчээ. Энэ хорвоо ч тийм бөлгөө. Эмээ минь үнэн хэлсэн ажгуу.
Би тэр уул хайрхныг өмчлөн суухгүй, үүрээд явахгүй, гэхдээ л тэр бол миний уул. Учир нь би нэг юманд уягдах учиргүй, нэг үнэнд хүлэгдэх явдалгүй, үзэл санааны нүүдэлчин хүн. Үзэж үл барах, таньж үл ханах ертөнц дэлхий өмнө цэлийж байгааг төрөхдөө л мэдэрсэн. Нүүдэлчин хүн таних мэдэхүйн загварт баригдах дургүй. Мөн чанараараа догмын эсрэг. Нүүдэлчид юмыг эсэргүүцэхийн оронд түр хүлээн зөвшөөрдөг. Хүний үзэл санааг шүүн хэлэлцэх, шүүмжлэхийн оронд түр хүлээн зөвшөөрдөг. Хүний үзэл санааг шүүн хэлэлцэх, шүүмжлэхийн оронд зөвшөөрөн бусдыг өөрийн гэсэн үнэнтэй нь орхиод одохыг боддог. Ертөнц шүүн хэлэлцэхэд бус үзээд өнгөрөхөд зориулагдсан гэж хардаг.
Тэд хамгийн өндөр уулын цаана хамгийн өндөр уул байгаа гэдгийг мэдэрдэг. Тийм болохоор өөрийн уулыг хамгийн өндөр гэж боддог нэгэнтэй маргаж суухын оронд тэнгэрийн хаяа руу замаа хөөхийг эрхэмлэнэ. Бас хамгийн үржилт нутгийг ч орхиод дассан шигээ. Алдана гэдэг бол шинийг эрэх шалтгаан, хагацна гэдэг бол илүү сайхнаар учрахын бэлтгэл гэж ухаардаг, мянга мянган зуд гамшгийг өвөлжөөндөө хаяад нүүсэн шигээ...
Намар уруудаж нүүтэл Отгонтэнгэрийн бараа үл тасарна. Отгонтэнгэрт ил зусаж буй айлууд тэр зүгт үнсээ үл асгана. Тийш харж “морь харах”-ыг цээрлэнэ.
Отгонтэнгэрийн дүр төрх олон янз. Баруун хойноосоо бол тал алиман сар хэлбэртэй, торгон ирмэгийг нь цас эмжээрлэнэ. Эс бөгөөс үүлсийг эсгэж ир нь цайрсан алман сүхээ асар тэнгэрүүд газарт мартсан мэт. Энэ дүр хувирал Даян зуслангаас үзэгдэх бөгөөд монгол төгрөгийн “100” ба “50”-тын дэвсгэрт дээр буй.
Харин зүүн өмнөөс нь харахад цагаан хэвнэг хагас хөдөрсөн орон дэлхийн эзэн бээр, газар тохиолдоод хагас хажуулах мэт. Өмнө рашаан дүүрэн бадар аяга нь мэлтэлзэх нь тахилгат нуурын Бадар хундага бөлгөө. Ийм дүр байдлыг Отгонтэнгэрийн тахилгад очсон Бадар хундага- ариун нуурыг тольдохоор очигсод мэднэ. Хүн болгонд анх харсан тал нь хамгийн төгс, хамгийн эрхэм.
Өндөр газрын араншин таагдашгүй. Дөнгөж саяхан л цэлмэг тэнгэрт сүүмийн байсан Богд Очирваань хайрхан агшин зуур үүлэнд баринтаглуулан бараа тасарна. Гэнэтхэн тэнгэрийн тайзны хөшиг нээгдэх мэт тув тунгалагаар тодрох нь Төвөд газрын сүм хийдийн туурган зургуудын “өөрөө тодорсон домогтой” хэмээх тайлбар лугаа адил.
Нутгийн зон олон энэ үзэгдлийг “Отгонтэнгэр дургүй хүндээ харагдах дургүй” хэмээн тайлбарлах дуртай. Хажууд нь удаан байхад ч гэсэн “харагдах”, “үл харагдах” энэ байдал ээлжлэх тул уул ус чамд нэг дургүй нь хүрээд, тэгснээ сайхан загнаад байна гэж хэлэх аргагүй.
Үнэн хэрэгтээ, Отгонтэнгэр хүн бүхэнд харагдана. Гагцхүү, чи харъя гэж хүссэн байх л хэрэгтэй. Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг.
... “Гишгэж зогсоо газрын минь үргэлжлэл, гэгээн нарны доорх чиний эх нутаг...” оюутан цагийн шүлгийн мөр. Чамд харагдаж байгаа бүхэн Отгонтэнгэрийн нэг үзүүр. Чиний гишгэж байгаа газар чинь Отгонтэнгэрийн хормой мөн. Чи Отгонтэнгэрт очсон бол, энэ мөрүүдийг уншсан бол “Хүү минь, чиний Богд Очирваань тэр байна”...
     Б. Цэнддоо
Догма- Дээрээс таалсан гэсэн санаа; юм үзэгдэл түүний хэлбэрийг ер шүүмжлэлгүйгээр сохроор үнэн гэж баримтлах үзэл.
Алман сүх- хэлтгий саран хэлбэртэй, дугуй иртэй сүх
Даалгавар бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
Эхийг задлан шинжлэх даалгавар
1. Учир шалтгааныг нь тайлбарлаарай.
• Уул усыг “минийх мэт” хайрлах сэтгэл төрсний учир-
• Нүүдэлчин хүмүүс таних мэдэхүйн загварт баригдах дургүй гэсний учир-
• Монгол төгрөгийн “100” ба “50”-тын дэвсгэрт дээр хайрхныг хаанаас дүрсэлж буулгасан бэ?-
• Өндөр газрын араншин таагдашгүй байгаагийн учир-
• Гишгэж байгаа газар чинь Отгонтэнгэрийн хормой гэсний учир-
2. Дүрслэх ур маяг бүхий үгс юуг юутай адилтгасныг /зүйрлэснийг/ тайлбарлаж бичээрэй.
• Орчин цагийн иргэний тээврийн супер онгоцны нисгэгч агаарын хөлгөө газардуулах мэт намбалаг –
• Цагаан титэмт бурхан залсан мэт       -  Ширээ шиг орой-
• Тал алиман сар хэлбэртэй -                 • Тэнгэрийн тайзны хөшиг нээгдэх мэт -
3. Отгонтэнгэрийн ойролцоо нутагладаг айлууд ямар ёсыг цээрлэдэг вэ? Хоёр баримтыг олж бичээрэй.
4. Эхээс ойролцоо буюу эсрэг утгатай өгүүлбэр хоёр хоёрыг олж бичээд аль үгс нь эсрэг эсвэл ойролцоо утгатай болгож байгааг нь тайлбарлаарай.
5. Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, үзэл бодлоо /нэг цогцлолбороор/ бичнэ үү.
o Учир нь би нэг юманд уягдах учиргүй, нэг үнэнд хүлэгдэх явдалгүй, үзэл санааны нүүдэлчин хүн.
o Өөрийн уулыг хамгийн өндөр гэж боддог нэгэнтэй маргаж суухын оронд тэнгэрийн хаяа руу замаа хөөхийг эрхэмлэнэ
o Алдана гэдэг бол шинийг эрэх шалтгаан, хагацна гэдэг бол илүү сайхнаар учрахын бэлтгэл гэж ухаардаг
ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

“Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг” санааг ургуулан бодоод баримт жишээ ашиглан гарчиг өгч, сонирхолтой эх зохион бичээрэй. Үгийн тоо 250-300

четверг, 12 марта 2020 г.

1 дэх өдөр: 11-р анги Монгол хэл

2 сарын 3-ны Даваа гарагийн "10-р ангийн хичээл: МОНГОЛ ХЭЛ

Өдөр 1: 11-р анги Монгол хэл


Анги дэвших шалгалтын жишиг даалгавар
Хичээлийн нэр:Монгол хэл бичиг, уран зохиол
Анги:11 дүгээр анги
Хугацаа: 60 минут
Нийт –  30 оноо
1.Галидас “Үүлэн зардас” зохиолд сэрэмж алдсан нэгэн ягшас хугацаатай цөлөгдөн  алс хол суухдаа ард үлдсэн үзэсгэлэнт гэргийгээ санан, умар зүг нүүх үүлэнд хандан сэтгэлийн үгээ хэлүүлэхээр элч болгон илгээж байгаа билээ. Зохиолын дараах хэсгээс үүлний дайран өнгөрөх байгалийн гоо сайхныг зохиолч хэрхэн мэдэрч байгаа, тэр нь ямар үгээр илэрч байгааг тайлбарлана уу. (4 оноо)
Үүлэн зардас
Ойн гөрөөчний гэргий оршигч байшинт тэр уулнаа түдээд
Уснаасаа хөнгөлөн асгаж, цаашлан замнахад чинь,
Уруудаж Виндья уулнаа Нармадын гол мурилзах нь,
Уран зураачийн будсан зааны нурууны хээ мэт амуу.
                        Тааж байна би: сайн мэдээ хүргэхийг яаравч,
Таатай цэцэг анхилсан ууланд түдэн саатаж,
Тогос шувуу баярын нулимс унаган донгодон тосоход,
Түдэл үгүй хагацан салж үл чадам заа, чи
2.Дээрх хэсгээс уран дүрслэлийг түүж, утгыг тайлбарла. (2 оноо)
3.Эхийг эрдэм шинжилгээний хялбаршуулсан эх болохыг 3 шинжээр батлаарай. (3 оноо)

Загасны цусны эргэлт

Зүрх нь ховдол, тосгуур гэсэн хоёр үндсэн тасалгаатай. Түүний зүрхний ховдлоос цус артерийн судсаар урсан загалмайд очиж, хийн солилцоо явуулна. Ийнхүү хүчилтөрөгчөөр баяжсан цус загалмайгаас гарч бүх биеийг цусаар ханган, хүчилтөрөгч зэрэг шаардлагатай зүйлсийг тээвэрлэн хүргэсний дараа нүүрсхүчлийн хийтэй цус болон хувирч, венийн судсаар зүрхний тосгуурт цутгана. Ийнхүү загас цусны нэг эргэлттэй. Үүнийг цусны дан эргэлтийн тогтолцоо гэнэ.(“Биологи XI” Уб., 2017 хуудас )

4.“ховдол”, “загалмай” үгийн утгыг тайлбарлаарай (2 оноо)
1.    Өгүүлбэрийн бүтцийг тодорхойлоорой. (4 оноо)
“Ийнхүү олныг хүүрнэж суугаа тэдний дээр шөнийн тэнгэр улам ч цэлийнэ”
6. “Нойр ихэдвэл өвчин болно гэдэг ч...” эргэцүүлсэн эсээ бичээрэй. 120-150 үг (7 оноо)
Эхлэл хэсэгт: Тодорхой асуудлыг дэвшүүлэн тавих
Гол хэсэгт: Дэвшүүлсэн асуудлаа батлах баримт сонгох,
-          Хэдэн хэдэн зүйлийг харьцуулан харшуулж гол санаагаа илэрхийлэх
-          Хэлц, уран дүрслэл ашиглах
-          Эшлэл, зүүлт ашиглан бичих
Төгсгөл хэсэгт: Дэвшүүлсэн асуудлаа дүгнэж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх.
7. Монгол бичгээр уншаад, кириллээр алдаагүй буулгаарай.                  (3 оноо)


1.     Д. Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлэгт зохиолчийн мэдрэмж, сэтгэгдэл хэрхэн илэрснийг тайлбарлана уу? (4 оноо)
Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.
Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морь тургилах сайхан.
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан.
2.     Шүлгээс уран дүрслэлийг ялган, утгыг тайлбарлаарай. (4 оноо)
3.     Мэдээлж тайлбарласан эх болохыг 3 шинжээр батлаарай. (3 оноо)Анимэ
Анимэ бол хүүхэлдэйн кино хийх Японд дэлгэрсэн арга. Анимэ-ээр хийсэн кино ихэнхдээ япон үзэгчдэд зориулсан байдаг учраас япончуудын соёлын өв, ёс заншлаас их оруулсан байдаг. Тухайлбал: Анимэ-ийн баатрууын том нүд нь япончуудын хувьд “дотоод сэтгэл рүү харах цонх” гэсэн ойлголтыг агуулдаг ажээ. Хүүхдэд зориулсан асар олон төрлийн бүтээл байдаг хэдий ч насанд хүрэгчдэд зориулсан сэдэв, агуулгатай кино бас байдаг. Орчин үеийн Анимэ-ийн эхлэл 1956 онд тавигдсан боловч Осами Тазуки “Муши” кампанийг үүсгэн байгуулснаар 1961 онд жинхэнэ  амжилтад хүрсэн юм. Тазука нь японы манга нэртэй орчин үеийн комиксийн үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. (“Британника” нэвтэрхий толь )
4.     Өгүүлбэрийн бүтцийг тодорхойлно уу. (4 оноо)
Тэр уул амьд бөгөөд түүн шиг жаргалтай нь ертөнцөд үгүй билээ. (С. У)
5.     Жамухын дүрийг хөрөглөж бичээрэй. (7 оноо)
6.     Үндэсний  бичгээр уншаад, кириллээр алдаагүй буулгаарай. (3 оноо)


Модны эмч
Тоншуул мод тоншиж,  амьдардгийг уншигчид маань андахгүй байх. Хүмүүс ойн эмч ч гэж нэрлэдэг. Түүний хараа сонсгол сайн хөгжсөн гэж хэлж болно. Өвчилсөн өттэй модонд хацраа наан чагнасаар байгаад өт хаана байгааг яг олно. Тэгээд цүүц маягийн гурвалжин урт хошуугаараа гаднаас нь тоншиж цоолон хошуугаа шургуулан оруулж өтийг хэлээрээ сугалан гаргаж ирдэг аж. Хэл нь 10-12 см урт нарийхан наалдамхай. Хошуу нь багтахгүй юм уу, хүрэхгүй нүхэнд байгаа шавжийг нарийн өвс мөчрийн хугархайгаар хатгаж барьж авна.Ойн эмчийг ахархан настай амьтан гэдэг. Үүнийг цаг үргэлж мод тоншиж тархиа доргиож байдагтай холбон тайлбарладаг. Тэр голдоо нүхтэй хуурай модыг цүүцдэн ухаж жилд нэг үүр засна. Үүрний ёроолд өд сөд, өвс дэвсэхгүй. Модон шалан дээр ангаахай нь торнидог. Хөлийнх нь уланд хатуу эвэр ургуулах гэж буй нь тэр. Яагаад гэвэл тэр том болоод бас л ургаа модноос хөлөөрөө дүүжлээстэй амьтан болох билээ. Гэвч энэ шувуу хойтон жил нь үүрээ дахиж ашигладаггүй. Бусад шувуунуудад яг хийсэн ясан гэр олдож бөөн баяр хөөр болдог байлгүй. Тоншуул гол тэвээргээ модны өт, авгалдайнаас авдаг боловч бусад шавж, аалз ялааг ч их хэмжээгээр идэж устгана. Харин өвлийн улиралд ургамлын үр, модны боргоцойгоор хооллоно. Самар цөмөх нь их онцлог. Тэр модонд дандаа босоо байрлалтай байгаад сурчихсан байдаг тул газарт тэгшхэн суугаад тоншиж чадахаа больчихжээ. Газарт байгаа боргоцойг заавал модонд хавчуулж байж цөмж эхэлдэг аж.
            Тоншуулыг хөх бух дагамтгай. Тоншуул тэрнийг ер хөөхгүй. Харин ч бүүр дуртай. Юу л олдоно хагасыг нь тэр муу өөдөсхөн шувуунд хаяж өгдөг гээч. Яагаад ингэж хөл алдаад байна вэ гэвэл ийм учиртай.
            Тоншуул мод тоншиж байхдаа хойноо юу болж байгааг мэддэггүй. Хэрэв харцага ирвэл яахав. Харцага ар шил рүү цоо тоншин унагаж мэднэ. Харин хөх бух байвал санаа зоволтгүй. Хөх бух түгшүүрийн дохио өгч байдгаараа хашхирна. Тоншуул ч бушуухан амиа хоохойлох аргаа бодно. Найзын тус ийм сайхан. Тоншуул урт наслах болтугай. Яагаад гэвэл ой мод маань улам улам илааршина шүү дээ.
(Ж. Мягмарсүрэн Унагаа зуусан хулан буюу амьтдын тухай өгүүллэгүүдном, УБ хот 2003 он, хуудас 39)
Нэгдүгээр хэсэг: Унших
1.    Үгийн утгыг тайлбарлаарай. (3 оноо)

Утгыг тайлбарлах үгс
Үгийн утгыг тайлбарла

цүүц

ахар

тэвээрэг


2.    Эхээс сонин содон  дүрслэлийн жишээ олж тайлбарлаарай. (2 оноо)
..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

3.    Эхээс учир шалтгааныг илэрхийлэх жишээг олж бичээрэй. (3 оноо)

Модон шалан дээр ангаахай нь торнидгийн учир шалтгаан

үр дагаврыг бичээрэй
эхээс тохирох жишээ бичиж холбон  тайлбарлаарай









4.    Тоншуулыг хөх бух дагамтгай. Тоншуул тэрнийг ер хөөхгүй. Харин ч бүүр дуртай. Юу л олдоно хагасыг нь тэр муу өөдөсхөн шувуунд хаяж өгдөг гээч. Яагаад ингэж хөл алдаад байна вэ? учрыг эхийн жишээгээр батлан тайлбарлана уу. (2 оноо)
............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

5.    Хүснэгтэд тохирох жишээ эхээс олж бичээд тайлбарлаарай. (3 оноо)

эхээс тохирох жишээ
тайлбар

дүрслэл





баримт





зохиогчийн үзэл бодол, дүгнэлт





6.    Эхээс  төрсөн мэдрэмж, сэтгэгдэл, сургамжит санаа, ухаарч ойлгосон зүйлээ өөрийн үгээр  үнэлж дүгнэж  тайлбарлан бичээрэй. (4 оноо)
мэдрэмж сэтгэгдэл..................................................................................................................
сургамжит санаа.....................................................................................................................
ухаарч ойлгосон зүйл.............................................................................................................
Хоёрдугаар хэсэг: Хэлний зүй
7.    Эхээс зөв бичгийн дүрмээр бичсэн үгсийн  жишээ тус бүр нэгийг олж бичнэ үү.(2 оноо)

Зөв бичгийн дүрэм
Эхээс тохирох жишээ
Зөв бичгийн дүрмийн тайлбар
Балархай эгшгийг гээж бичсэн




Үйл үг бүтээх-л дагавар





8.    Холбох үгсийн утга, үүргийг тайлбарлана уу. (3 оноо)

Холбох үгс
Холбох үгсийн утга, үүргийг тайлбарла
тэгээд

яагаад гэвэл

гэвч


9.    Тэр модонд дандаа босоо байрлалтай байгаад сурчихсан байдаг тул газарт тэгшхэн суугаад тоншиж чадахаа больчихжээ гэсэн өгүүлбэрийг шалтгааны утгатай угсарсан нийлмэл өгүүлбэр болгож, шалтгааны утга илэрхийлж байгаа холбох хэрэглүүрийн утга, үүргийг тайлбарлана уу.(2 оноо)
Гуравдугаар хэсэг: Эх зохион найруулж бичих

Тайлбарламж эх зохион найруулж бичээрэй. (үгийн тоо – 100) (16 оноо)
10.Модны эмч” эхэд байгальд тустай шувууны талаар дүрслэн тайлбарлажээ. Ямар нэг амьтан, ургамал болон  хүний байгальд ээлтэй, ач тустай үйл ажиллагааны талаар тайлбарлаж бичээрэй.
Эхийг бичсэн арга хэлбэрийг дуурайн, тайлбарламж эх найруулж бичээрэй.
Эхлэл хэсэгт  - Ямар нэг амьтан болон хүний байгальд ээлтэй, ач тус үзүүлсэн зүйлийн талаар мэдээлэн, тайлбарлаарай.
Гол хэсэгт – Тоншуул шиг байгальд тустай зүйл хийж болох талаар жишээ гарган тайлбарлаж бичнэ
Төгсгөл хэсэгт – Та нарт ямар шинэ санаа, мэдрэмж, сэтгэгдэл төрж байснаа дүгнэж бичээрэй.
Тайлбарламж эх зохион найруулж бичих даалгаврыг үнэлэх шалгуур
чиглэл
шалгуур
үнэлгээ
оноо
зорилго
Сэдэв,зорилго
Сэдэв,зорилгод нийцсэн
2 оноо

бүтэц
Эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүрийг гаргаж бичсэн эсэх
3 оноо

Эш, баримт
Үг хэллэг, дүрслэх хэрэглүүр, жишээ, баримт ашиглаж бичсэн эсэх
2 оноо

Хэв маяг
Бичлэгийн хэлбэр төрөл
1 оноо
Хэл найруулга
Үг, өгүүлбэр бүтэц
Үг сонголт оновчтой, өгүүлбэрийн бүтэц сайтай байх
2 оноо

Хэл зүйн найруулга
Хэл зүйн алдаагүй, найруулга сайтай байх
2 оноо

Үгийн тоо
Үгийн тоондоо багтаасан
1 оноо
Бичгийн соёл
ЗБД
Зөв бичгийн дүрмийн алдаа, үгийн үндэс буруу бичсэн зэргийг тооцох
2 оноо

Бичгийн хэв
Бичгийн хэв соёлыг үнэлэх
1 оноо
Дөрөвдүгээр хэсэг: Үндэсний бичиг
1.    “Тоншуул мод тоншиж байхдаа хойноо юу болж байгааг мэддэггүй. Хэрэв
харцагаирвэл яахав. Харцага ар шил рүү цоо тоншин унагаж мэднэ. Харин хөх бух байвал санаа зоволтгүй. Хөх бух түгшүүрийн дохио өгч байдгаараа хашхирна. Тоншуул ч бушуухан амиа хоохойлох аргаа бодно. Найзын тус ийм сайхан.” үндэсний бичигт хөрвүүлээрэй. (3 оноо)