вторник, 3 марта 2020 г.

ЭРХ ЧӨЛӨӨ Чөлөөтэй омголон дураараа байх би дуртай Чөдрөө тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай Талын шувууд торонд биш талдаа жиргэх дуртай Тааваараа бус орчлон өөрөө Эрх чөлөөнд дуртай Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй Эрх чөлөө гэж хэчнээн ч хашгирлаа гэсэн Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай Эгэл даруу гэр, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог Энгэртээ тэвэрсэн үрс, насны минь хань намайг хорьдог Элгэн садан ард түмэн, эх орон минь намайг хорьдог Энэнээс өөр эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ УНШСАНЫ ДАРАА: ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ: “...1990-ээд оны иргэний уянгын хүчтэй дуу хоолой болсон найрагчийн нэг нь Ц.Хулан юм. “Эрх чөлөө” шүлэгт эрх чөлөө, омголон дураараад хүн бүхэн дуртай гэхдээ бүслүүргүй гэр, хазааргүй морь гэж байдаггүй шиг эх орныхоо харьяа хявцаанд би оршдог. Ингэж эх орондоо ЦООДОЛЫН ХУЛАН 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 23 дугаар дунд сургууль, УБИС (одоогийн МУБИС)-ийг төгсөж, наяад оноос уран бүтээлээ эхэлжээ. “Гүнж аялгуу”(1997), “Гуниг тайтгарал”( 1999), “Торгоны маань хээ” (2001), “Москвагийн явдал” (2000), “Цэнхэр үдэш”(2005), “Алтан зэгсний ангир” шүлгийн номоо хэвлүүлсэн байна. “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналын эзэн(1999), Г.Сэр-Одын нэрэмжит шагнал (1994) болон МЗЭ-ийн нэрэмжит шагнал (1999), Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал (2002) хүртсэн. Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол (2014) хүртжээ. УНШИХЫН ӨМНӨ: Шүлгийг уншихын өмнө “Эрх чөлөө” гэдэг ойлголтыг чи хэрхэн тайлбарлах вэ? Ардчилал,аз жаргал, эрх чөлөө, эрх мэдэл... гэдэг үгийг өөрийнхөөрөө тайлбарлана уу? “хоригдох” минь миний эрх чөлөө юм гэжээ. Энэ нь эх орны эзэн байхын утга буюу иргэн байхын үүргийг чухалчилсан санаа юм...” (ШУА, ХЗХ. Монголын орчин үеийн уран зохиолын түүх,4-р боть (1980-2000). УБ.,2014.) ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР: УНШИХ: 1. Ерээд оны яруу найрагчдын нэгэн үеийн төлөөлөл болсон эмэгтэй найрагчдын нэг нь Хургаагийн Сүглэгмаа билээ. Түүний уран бүтээл, яруу найргийн дээжээс та бүхэн өмнө танилцаж байсан. Энэ удаа түүний “Талын хөх салхи” шүлгийг бүрэн эхээр нь уншаад, Цоодолын Хулангийн “Эрх чөлөө” шүлэгтэй утга агуулга, уран дүрслэл, онцлог шинжийг нь харьцуулж тайлбарлаарай. 2. Жишээ нь: “... Амьд явахад минь Хамт байж Алга болоход минь Хайж үлдэх Энэ хөх салхи Талын хөх салхи...” (Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004.12-р нүүр) … Талын шувууд торонд биш талдаа жиргэх дуртай Тааваараа бус орчлон өөрөө Эрх чөлөөнд дуртай... Эхний шүлэгт, дураар сэлгүүцэх “эрх чөлөөт” талын хөх салхийг хорвоогийн мөн чанар, хүний амьдралын жам ёстой холбон, сэтгэлгээний өргөн далайцаар хэрхэн дүрсэлснийг, дараагийн шүлэгт “хорионд” байх “эрх чөлөө”-ний тухай өгүүлсэн зэргийн далд утгыг тайлан тайлбарлана уу. БИЧИХ: 1. Ц.Хулангийн “Эрх чөлөө” шүлгийн гол санааг эргэцүүлэн бодож тунгаагаад, товч тодорхой бичээрэй 2. Шүлгийн хэлбэр, бүтцийг дуурайлган “Эрх мэдэл” гэсэн шүлгийг зохион бичээд, дээрх шүлэгтэй харьцуулж, төсөөтэй ба ялгаатай талыг нь тайлбарлаарай ЯРИХ-СОНСОХ: 1. Зохиолд дэвшүүлсэн асуудал, гол санааг ярилцан, ангидаа хэлэлцүүлэг хийж болно. 2. Эх орондоо “хоригдох” минь миний эрх чөлөө юм - гэсэн найрагчийн санааг баяжуулан, өөр өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, саналаа солилцоно уу. БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ: 1. Сүглэгмаа Х. Буйд газрын шүлгүүд. УБ., 2004. 2. Хулан Ц. Зүгээр л нэг амьдрах сан. УБ., 2006 3. Хулан Ц Алтан зэгсний ангир. УБ., 2013

Комментариев нет:

Отправить комментарий