Модны эмч
Тоншуул мод
тоншиж, амьдардгийг уншигчид маань андахгүй
байх. Хүмүүс ойн эмч ч гэж нэрлэдэг. Түүний хараа сонсгол сайн хөгжсөн гэж хэлж
болно. Өвчилсөн өттэй модонд хацраа наан чагнасаар байгаад өт хаана байгааг яг
олно. Тэгээд цүүц маягийн гурвалжин урт хошуугаараа гаднаас нь тоншиж цоолон
хошуугаа шургуулан оруулж өтийг хэлээрээ сугалан гаргаж ирдэг аж. Хэл нь 10-12
см урт нарийхан наалдамхай. Хошуу нь багтахгүй юм уу, хүрэхгүй нүхэнд байгаа
шавжийг нарийн өвс мөчрийн хугархайгаар хатгаж барьж авна.Ойн эмчийг ахархан
настай амьтан гэдэг. Үүнийг цаг үргэлж мод тоншиж тархиа доргиож байдагтай
холбон тайлбарладаг. Тэр голдоо нүхтэй хуурай модыг цүүцдэн ухаж жилд нэг үүр
засна. Үүрний ёроолд өд сөд, өвс дэвсэхгүй. Модон шалан дээр ангаахай нь
торнидог. Хөлийнх нь уланд хатуу эвэр ургуулах гэж буй нь тэр. Яагаад гэвэл тэр
том болоод бас л ургаа модноос хөлөөрөө дүүжлээстэй амьтан болох билээ. Гэвч
энэ шувуу хойтон жил нь үүрээ дахиж ашигладаггүй. Бусад шувуунуудад “яг хийсэн ясан
гэр ” олдож
бөөн баяр хөөр болдог байлгүй. Тоншуул гол тэвээргээ модны өт, авгалдайнаас
авдаг боловч бусад шавж, аалз ялааг ч их хэмжээгээр идэж устгана. Харин өвлийн
улиралд ургамлын үр, модны боргоцойгоор хооллоно. Самар цөмөх нь их онцлог. Тэр
модонд дандаа босоо байрлалтай байгаад сурчихсан байдаг тул газарт тэгшхэн
суугаад тоншиж чадахаа больчихжээ. Газарт байгаа боргоцойг заавал модонд
хавчуулж байж цөмж эхэлдэг аж.
Тоншуулыг
хөх бух дагамтгай. Тоншуул тэрнийг ер хөөхгүй. Харин ч бүүр дуртай. Юу л олдоно
хагасыг нь тэр муу өөдөсхөн шувуунд хаяж өгдөг гээч. Яагаад ингэж хөл алдаад байна
вэ гэвэл ийм учиртай.
Тоншуул
мод тоншиж байхдаа хойноо юу болж байгааг мэддэггүй. Хэрэв харцага ирвэл яахав.
Харцага ар шил рүү цоо тоншин унагаж мэднэ. Харин хөх бух байвал санаа
зоволтгүй. Хөх бух түгшүүрийн дохио өгч байдгаараа хашхирна. Тоншуул ч бушуухан
амиа хоохойлох аргаа бодно. Найзын тус ийм сайхан. Тоншуул урт наслах болтугай.
Яагаад гэвэл ой мод маань улам улам илааршина шүү дээ.
(Ж.
Мягмарсүрэн “Унагаа
зуусан хулан буюу амьтдын тухай өгүүллэгүүд” ном, УБ хот 2003 он, хуудас 39)
Нэгдүгээр
хэсэг: Унших
1.
Үгийн утгыг тайлбарлаарай. (3 оноо)
|
Утгыг
тайлбарлах үгс
|
Үгийн утгыг тайлбарла
|
|
цүүц
|
|
|
ахар
|
|
|
тэвээрэг
|
|
2.
Эхээс сонин содон
дүрслэлийн жишээ олж тайлбарлаарай. (2 оноо)
..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
3.
Эхээс учир шалтгааныг илэрхийлэх жишээг олж бичээрэй. (3 оноо)
|
Модон шалан дээр ангаахай нь торнидгийн учир шалтгаан
|
үр
дагаврыг бичээрэй
|
эхээс тохирох жишээ бичиж холбон
тайлбарлаарай
|
|
|
|
|
4.
Тоншуулыг хөх бух дагамтгай. Тоншуул тэрнийг ер хөөхгүй.
Харин ч бүүр дуртай. Юу л олдоно хагасыг нь тэр муу өөдөсхөн шувуунд хаяж өгдөг
гээч. Яагаад ингэж хөл алдаад байна вэ? учрыг эхийн
жишээгээр батлан тайлбарлана уу. (2
оноо)
............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
5.
Хүснэгтэд тохирох жишээ эхээс олж бичээд тайлбарлаарай. (3 оноо)
|
|
эхээс тохирох
жишээ
|
тайлбар
|
|
дүрслэл
|
|
|
|
баримт
|
|
|
|
зохиогчийн үзэл бодол, дүгнэлт
|
|
|
6.
Эхээс төрсөн
мэдрэмж, сэтгэгдэл, сургамжит санаа, ухаарч ойлгосон зүйлээ өөрийн үгээр үнэлж дүгнэж
тайлбарлан бичээрэй. (4
оноо)
мэдрэмж сэтгэгдэл..................................................................................................................
сургамжит
санаа.....................................................................................................................
ухаарч ойлгосон зүйл.............................................................................................................
Хоёрдугаар
хэсэг: Хэлний
зүй
7.
Эхээс зөв бичгийн дүрмээр бичсэн үгсийн жишээ тус бүр нэгийг олж бичнэ үү.(2 оноо)
|
Зөв бичгийн дүрэм
|
Эхээс тохирох жишээ
|
Зөв бичгийн дүрмийн тайлбар
|
|
Балархай эгшгийг гээж бичсэн
|
|
|
|
Үйл үг бүтээх-л дагавар
|
|
|
8.
Холбох үгсийн утга, үүргийг тайлбарлана уу. (3 оноо)
|
Холбох үгс
|
Холбох үгсийн
утга, үүргийг тайлбарла
|
|
тэгээд
|
|
|
яагаад гэвэл
|
|
|
гэвч
|
|
9.
Тэр модонд дандаа босоо байрлалтай байгаад сурчихсан
байдаг тул газарт тэгшхэн суугаад тоншиж чадахаа больчихжээ гэсэн
өгүүлбэрийг шалтгааны утгатай угсарсан нийлмэл өгүүлбэр болгож, шалтгааны утга
илэрхийлж байгаа холбох хэрэглүүрийн утга, үүргийг тайлбарлана уу.(2 оноо)
Гуравдугаар
хэсэг: Эх зохион найруулж бичих
Тайлбарламж эх зохион найруулж
бичээрэй. (үгийн тоо – 100) (16 оноо)
10.“Модны эмч” эхэд байгальд тустай
шувууны талаар дүрслэн тайлбарлажээ. Ямар нэг амьтан, ургамал болон хүний байгальд ээлтэй, ач тустай үйл
ажиллагааны талаар тайлбарлаж бичээрэй.
Эхийг бичсэн арга хэлбэрийг дуурайн,
тайлбарламж эх найруулж бичээрэй.
Эхлэл хэсэгт - Ямар нэг амьтан болон хүний байгальд
ээлтэй, ач тус үзүүлсэн зүйлийн талаар мэдээлэн, тайлбарлаарай.
Гол хэсэгт – Тоншуул шиг
байгальд тустай зүйл хийж болох талаар жишээ гарган тайлбарлаж бичнэ
Төгсгөл хэсэгт – Та нарт ямар шинэ
санаа, мэдрэмж, сэтгэгдэл
төрж байснаа дүгнэж бичээрэй.
Тайлбарламж эх зохион найруулж бичих
даалгаврыг үнэлэх шалгуур
|
чиглэл
|
шалгуур
|
үнэлгээ
|
оноо
|
|
зорилго
|
Сэдэв,зорилго
|
Сэдэв,зорилгод нийцсэн
|
2 оноо
|
|
|
бүтэц
|
Эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүрийг гаргаж бичсэн эсэх
|
3 оноо
|
|
|
Эш, баримт
|
Үг хэллэг, дүрслэх хэрэглүүр, жишээ, баримт ашиглаж
бичсэн эсэх
|
2 оноо
|
|
|
Хэв маяг
|
Бичлэгийн хэлбэр төрөл
|
1 оноо
|
|
Хэл найруулга
|
Үг, өгүүлбэр бүтэц
|
Үг сонголт оновчтой, өгүүлбэрийн бүтэц сайтай байх
|
2 оноо
|
|
|
Хэл зүйн найруулга
|
Хэл зүйн алдаагүй, найруулга сайтай байх
|
2 оноо
|
|
|
Үгийн тоо
|
Үгийн тоондоо багтаасан
|
1 оноо
|
|
Бичгийн соёл
|
ЗБД
|
Зөв бичгийн дүрмийн алдаа, үгийн үндэс буруу бичсэн
зэргийг тооцох
|
2 оноо
|
|
|
Бичгийн хэв
|
Бичгийн хэв соёлыг үнэлэх
|
1 оноо
|
Дөрөвдүгээр хэсэг:
Үндэсний бичиг
1. “Тоншуул мод тоншиж байхдаа хойноо юу болж байгааг
мэддэггүй. Хэрэв
харцагаирвэл яахав. Харцага ар шил
рүү цоо тоншин унагаж мэднэ. Харин хөх бух байвал санаа зоволтгүй. Хөх бух
түгшүүрийн дохио өгч байдгаараа хашхирна. Тоншуул ч бушуухан амиа хоохойлох
аргаа бодно. Найзын тус ийм сайхан.” үндэсний бичигт хөрвүүлээрэй. (3 оноо)
Комментариев нет:
Отправить комментарий