Анги дэвших шалгалтын жишиг даалгавар 2019 он
Хичээлийн нэр:Монгол
хэл бичиг, уран зохиол
Анги: 6 дугаар анги
Хугацаа: 60 минут
Нийт - 40 оноо
Эхийг уншиж, даалгаврыг гүйцэтгээрэй.
Цэцэгсийн хувилбар
Нойрон дунд ээж “Миний хүү
босоорой” гэнэ.
Энэ дуу бүүр холоос дэн дун сонсогдоно. Сэрж ядах ахуйд зэлэн дээр тугал
мөөрөх, чөдөртэй морь ногоо шир шир зулгаах анир тун тод. Аав аль хэдийн
адуундаа явжээ.
Тоонон цамхраагаар үүрийн шаргал
тэнгэр дуниартах нь сүү нь ихэдсэн ээжийн гарын цай шиг амуй. Би ухасхийн босож
гадаа гарна. Үхэр тэртээх нугад идээшилнэ. Тэр зүг цэцгэн дундуур дэгдэхүйеэ,
хөлийн улнаас гижиг хүрч юу юугүй л чанга чангаар инээмээр болмуй. Шүүдрийн
усанд шалдан шалба норно.
Би хөв хөх манан дунд хөвж явах шиг.
Эрээн цэцгүүд өнгө өнгийн алчуур зангидсан үзэсгэлэнт охид шиг толгой дохин
хоцорно. Миний дэргэдүүр хоёр ангир ганганан өнгөрнө. Дээш харвал тэртээх
тэнгэрийн зайнаа ганц од улаан цэцэг шиг дэлгэрэн байв. Од – цэцэг ажээ. Олж
харсан шинэ нээлтэдээ урамшин улам хурдан гүйхээр тонгойтол нугаар дүүрэн
шүүдэр – цэцэг. Хөл хүрүүт л бутарч унах хөх усан бөмбөлөг бас л цэцэг ажаам.
Ерөөс ертөнц өөрөө мөнхийн цэцэг, сая дээгүүр өнгөрдөг хоёр ангир, тэнгэрт
дэлгэрсэн гал шаргал цэцэг гэж бодоод баярлан дэвхцэв.
Хамаг биеийг нэг
л жигтэй эзэмдэн, уулын нугад би цэцэг мэт урган байв.
(Дан. Нямаа,
Монгол хэл – 6, УБ 2014 он, 137-р тал)
Нэгдүгээр хэсэг:
Унших
1.
Үгсийн утгыг тайлбарлаарай.(3 оноо)
Үгс
|
Эхийн жишээ баримтаар холбон тайлбарлах
|
Үгсийн утгыг тайлбарлах
|
зэл
|
||
тооно
|
||
цамхраа
|
2.
Хүү яагаад ухасхийн боссон бэ? (2 оноо)
..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
3.
....“Од – цэцэг ажээ. “ гэдгийг олж
харсан хүүгийн нээлтийн
учир шалтгааныг олж тайлбарлаарай. (2 оноо)
..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
4.
Эхээс цэцэгтэй холбоотой дүрслэлийг ялган, 5 холбоо үг
бичээрэй. (2 оноо)
..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
5.
Эхээс төрсөн
мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичнэ үү. (3
оноо)
................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Хоёрдугаар хэсэг:
Хэлний зүй
6.
Эхээс тусах ба эс тусах үйл үгийн жишээ тус бүр хоёр
хоёрыг олж, хүснэгтэд тайлбарлан бичээрэй. (2 оноо)
Үйл үг
|
Эхээс тусах, эс
тусах үйл үгийн жишээ тус бүр хоёрыг олж бичээрэй
|
Тусах үйл үг
|
.....................................................................................................................
.....................................................................................................................
|
Эс тусах үйл үг
|
.....................................................................................................................
.....................................................................................................................
|
7.
Үхэр тэртээх нугад идээшилнэ гэсэн энгийн өгүүлбэрээс 2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг ялган зурж
тэмдэглээрэй. (2 оноо)
.........................................................................................................................................................................................................................................................................................................................
8.
Үхэр тэртээх нугад идээшилнэ. Тэр зүг цэцгэн дундуур
дэгдэхүйеэ, хөлийн улнаас гижиг хүрч юу юугүй л чанга чангаар инээмээр болмуй гэсэн
өгүүлбэрээс орны утгатай үгийн жишээ нэгийг олж утга, үүргийг нь тайлбарлаарай.
(2 оноо)
.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
9.
Эхээс уран дүрслэлийн жишээ нэгийг олж юуг юутай
адилтгасныг тайлбарлаарай. (2
оноо)
.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Гуравдугаар
хэсэг: Эх зохион найруулж бичих
Хүүрнэмж эх зохион найруулж бичээрэй.
(үгийн тоо – 100) (16 оноо)
10.“Цэцэгсийн
хувилбар” өгүүллэгт байгалийн
сайхныг дүрсэлж, хүний
амьдралын явдлыг өгүүлжээ. Эхийг бичсэн арга хэлбэрийг дуурайн,
өөртөө тохиолдсон болсон явдлын
талаар хүүрнэмж эх найруулж бичээрэй.
Эхлэл хэсэгт - Өөрийнхөө очиж үзсэн, сэтгэлд хоногшсон
газрын байгалийн сайхныг дүрслэн бичнэ.
Гол хэсэгт – Өөрт тохиолдсон болсон үйл явдлыг сонирхолтойгоор өрнүүлэн
бичнэ
Төгсгөл хэсэгт – Та нарт ямар шинэ
санаа, мэдрэмж, сэтгэгдэл
төрж байснаа дүгнэж бичээрэй.
Хүүрнэмж эх зохион найруулж бичих даалгаврыг үнэлэх шалгуур
чиглэл
|
шалгуур
|
үнэлгээ
|
оноо
|
зорилго
|
Сэдэв,зорилго
|
Сэдэв,зорилгод нийцсэн
|
2 оноо
|
бүтэц
|
Эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүрийг гаргаж бичсэн эсэх
|
3 оноо
|
|
Эш, баримт
|
Үг хэллэг, дүрслэх хэрэглүүр, жишээ, баримт ашиглаж
бичсэн эсэх
|
2 оноо
|
|
Хэв маяг
|
Бичлэгийн хэлбэр төрөл
|
1 оноо
|
|
Хэл найруулга
|
Үг, өгүүлбэр бүтэц
|
Үг сонголт оновчтой, өгүүлбэрийн бүтэц сайтай байх
|
2 оноо
|
Хэл зүйн найруулга
|
Хэл зүйн алдаагүй, найруулга сайтай байх
|
2 оноо
|
|
Үгийн тоо
|
Үгийн тоондоо багтаасан
|
1 оноо
|
|
Бичгийн соёл
|
ЗБД
|
Зөв бичгийн дүрмийн алдаа, үгийн үндэс буруу бичсэн
зэргийг тооцох
|
2 оноо
|
Бичгийн хэв
|
Бичгийн хэв соёлыг үнэлэх
|
1 оноо
|
Дөрөвдүгээр хэсэг:
Үндэсний бичиг
1. Монгол бичгийн эхийг уншаад, зөв хэсгийг олж
тэмдэглээрэй. (2 оноо )
1.
Монголчууд бол олон мянган жилийн үеэс үндэснийхээ шинж төрхийг хадагалсан,
уламжилалт зан үйл, ур ухаанаа эдэ хэрэглэл, ахуйн соёлдоо шингээн,хойч үедээ
өвлүүлсээр иржээ. Энэ уламжлал нь дархны урлалаас тодорхой харагдана.
2.
Монголчууд эрт үеэс үндэснийхээ шинж төрхийг хадгалсан, уламжлалт
зан үйл, ур ухаанаа эд хэрэглэл, ахуйн соёлдоо шингээнөвлүүлсээр иржээ. Энэ
уламжлал нь дархны урлалаас тодорхой харагдана.
3.
Монголчууд эрт үеэс
үндэснийхээ шинж төрхийг хадгалсан, уламжлалт зан үйл, ур ухаанаа эд
хэрэглэл, ахуйн соёлдоо шингээн, хойч
үедээ өвлүүлсээр иржээ. Энэ уламжлал нь дархны урлалаас тодорхой харагдана.
4. Монголчууд эрт
үеэс үндэсний шинж төрх
хадгалсан, уламжлалт зан үйл, ур ухаан эд хэрэглэл, ахуйн соёлд шингээн, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Энэ уламжлал нь
гар урлалд тодорхой харагдана.

а. 1 б. 2 в. 3 г. 4
Комментариев нет:
Отправить комментарий