Эхийг уншиж ойлгоод, даалгаврыг гүйцэтгэнэ үү.
Жирх
Гэнэт миний ард өвс шажигнах чимээ гарлаа. Эргээд харвал
бяцхан жирх ерхөгний толгой тас татан өмөр өмөр идэж суух аж. Жирх самрын чинээ буурцгийг урд 2 хөлөөрөө
хавчаад шар шархийтэл хазалж өмөр өмөр иднэ. Буурцагны цаанаас ам нь үл
харагдана. Мөн ч жижигхэн амтай амьтан юм даа. Ийм амьтан энэ их хүж ой тайга
бүрхсэн ерхгийг хэчнээн удаан идээд юухан хороох вэ. Би жирхийг үргээхээс
болгоомжлон бараг зүрхээ чагнаж суулаа.
Хэн ч зүрхэлж цочоомооргүй эгдүүтэй хөөрхөн амьтан бол
энэ жирх юм байна. Ийм амгалан амьтантай зүүний сүвэгч үзэгдэх ойрхон ингэж
тааралдана гэдэг аз гэж би баярлаж өдөржин энд суусан ч яахав гэж бодов.
Жирхийг үгээр зурна гэвэл яг онон дүрслэхэд бэрх юм. Мойл
шиг хар мөртлөө оч шиг гялалзсан нүдтэй юм. Нарны туяанд очин хар нүд нь хааяа
гялс гялсхийн цавчирна. Буурцаг хавчсан хоёр хөл нь богинохон мөртлөө овоо
бахим, үлгэрлэвээс мариатай хүүхдийн чигчий хуруу гэмээр өхөөрдөм. Зурамных шиг
эрээн урт сүүл нь шарласан навч дунд сагсалзана. Хэл мэддэгсэн бол уулын
толгойд цасанд дарагдсаныг чи харж байна уу? Хүнсээ базаасан биз гэж түүнээс
асуумаар байлаа.
Гэвч жирх намайг ганцхан дуугарвал л үргээд талийна байлгүй.
Би сүүдрээ ч хөдөлгөхгүйг хичээж мөрөө хавчсан хэвээр суув. Жирх хэдэн буурцаг
идээд нааш цааш гүйлээ. Тэгснээ бас нэг идэх юм олоод авлаа. Тэр нь түлээчний
орхисон шинэ цавчис. Жирх цавчисны өчүүхэн өөдөс олж зуугаад бас л тар
тархийтэл хэмэлж гарав.
Энэ үед пад падхийсэн чимээ гарч дэргэдэх хушнаас хэдэн
боргоцой жирхний хажууд уналаа. Тэгмэгц жирх час час дуугараад цавчсаа зуусан
хэвээрээ боргоцойноос бултах мэт гялалзан дэгдсээр ширэнгэ сүлжин алга болов.
Жирхнээс юунд чи ингэж дэмий айв даа. Ажилсгаараа ой даяар цуутай сааралхан
хэрэм л чамд боргоцой унагаж өгсөн шүү дээ.
Нэгдүгээр
хэсэг: Унших
1. Үгсийн утгыг тайлбарлаарай.(3 оноо)
Үгс
|
Эхийн жишээ баримтаар холбон тайлбарлах
|
Үгсийн утгыг тайлбарлах
|
ерхөг
|
||
буурцаг
|
||
цавчис
|
2.
Эхээс сонин содон
дүрслэлийн жишээ олж тайлбарлаарай. (2 оноо)
..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
3.
Эхээс жирхийн гадаад ба дотоод шинжийг тохирохыг
хүснэгтэд нөхөж бичээрэй. (3 оноо)
дүрслэл
|
Гадаад
шинж
|
дүрслэл
|
Дотоод
шинж
|
нүүр царай
|
ааш зан
|
||
бие галбир
|
онцлог чанар
|
||
хувцаслалт
|
үзэл бодол
|
||
алхаа гишгээ,
үйлдэл хөдөлгөөн
|
яриа хөөрөө
|
4.
Эхээс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичнэ
үү. (3 оноо)
.............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Хоёрдугаар
хэсэг: Хэлний
зүй
5. Эгшгийг гээж бичсэн үгийн жишээ
эхээс хоёрыг олж, зөв бичгийн дүрмийг тайлбарлаарай. (2 оноо)
6.Хүснэгтэд тэмдэг нэрийн утгын
ангилалд тохирох жишээ тус бүр нэг нэгийг эхээс олж бичээд тайлбарлаарай. (3 оноо)
№
|
тэмдэг нэрийн утгын ангилал
|
тэмдэг
нэрийн жишээ
|
тайлбар
|
1
|
өнгө зүс
|
||
2
|
шинж чанар
|
||
3
|
хэлбэр
|
||
4
|
хэмжээ
|
7.Эхээс авиа дуурайх ба дүрс
дуурайх үгийн жишээ тус бүр нэг нэгийг
олж, хүснэгтэд тайлбарлан бичээрэй. (2 оноо)
Дуурайх
үгс
|
авиа дуурайх ба
дүрс дуурайх үгийн жишээ тус бүр нэг нэгийг олж бичээрэй
|
Авиа дуурайх
|
.....................................................................................................................
.....................................................................................................................
|
Дүрс дуурайх
|
.....................................................................................................................
.....................................................................................................................
|
8. Эхээс зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн жишээ олж
бичээд, холбосон арга хэрэглүүрийг тайлбарлаарай. (2 оноо)
..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
9. Эхээс уран дүрслэлийн жишээ нэгийг олж юуг юутай
адилтгасныг тайлбарлаарай. (2 оноо)
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Гуравдугаар
хэсэг: Эх зохион найруулж бичих
Тоочимж эх зохион найруулж бичээрэй. (үгийн тоо –
100) (16 оноо)
10.“Жирх” эхэд амьтны гадаад, дотоод
шинжийг дүрсэлжээ. Эхийг бичсэн арга хэлбэрийг дуурайн, өөрийнхөө дуртай амьтны
тухай тоочимж эх найруулж бичээрэй.
Эхлэл хэсэгт - Өөрийнхөө дуртай амьтан, түүний амьдрах
орчин зэргийг дүрслэн тоочиж бичнэ.
Гол хэсэгт – Сонгосон амьтныхаа өсөж
торних тусам ямар их өөрчлөгдөж байсныг
бичнэ
Төгсгөл хэсэгт – Та нарт ямар шинэ
санаа, мэдрэмж, сэтгэгдэл төрж байснаа дүгнэж бичээрэй.
Тоочимж эх зохион найруулж бичих даалгаврыг үнэлэх шалгуур
чиглэл
|
шалгуур
|
үнэлгээ
|
оноо
|
зорилго
|
Сэдэв,зорилго
|
Сэдэв,зорилгод нийцсэн
|
2 оноо
|
бүтэц
|
Эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүрийг гаргаж бичсэн эсэх
|
3 оноо
|
|
Эш, баримт
|
Үг хэллэг, дүрслэх хэрэглүүр, жишээ, баримт ашиглаж
бичсэн эсэх
|
2 оноо
|
|
Хэв маяг
|
Бичлэгийн хэлбэр төрөл
|
1 оноо
|
|
Хэл найруулга
|
Үг, өгүүлбэр бүтэц
|
Үг сонголт оновчтой, өгүүлбэрийн бүтэц сайтай байх
|
2 оноо
|
Хэл зүйн найруулга
|
Хэл зүйн алдаагүй, найруулга сайтай байх
|
2 оноо
|
|
Үгийн тоо
|
Үгийн тоондоо багтаасан
|
1 оноо
|
|
Бичгийн соёл
|
ЗБД
|
Зөв бичгийн дүрмийн алдаа, үгийн үндэс буруу бичсэн
зэргийг тооцох
|
2 оноо
|
Бичгийн хэв
|
Бичгийн хэв соёлыг үнэлэх
|
1 оноо
|
Комментариев нет:
Отправить комментарий