четверг, 12 марта 2020 г.


Анги дэвших шалгалтын жишиг даалгавар
Хичээлийн нэр:Монгол хэл бичиг, уран зохиол
Анги:11 дүгээр анги
Хугацаа: 60 минут
Нийт –  30 оноо
1.Галидас “Үүлэн зардас” зохиолд сэрэмж алдсан нэгэн ягшас хугацаатай цөлөгдөн  алс хол суухдаа ард үлдсэн үзэсгэлэнт гэргийгээ санан, умар зүг нүүх үүлэнд хандан сэтгэлийн үгээ хэлүүлэхээр элч болгон илгээж байгаа билээ. Зохиолын дараах хэсгээс үүлний дайран өнгөрөх байгалийн гоо сайхныг зохиолч хэрхэн мэдэрч байгаа, тэр нь ямар үгээр илэрч байгааг тайлбарлана уу. (4 оноо)
Үүлэн зардас
Ойн гөрөөчний гэргий оршигч байшинт тэр уулнаа түдээд
Уснаасаа хөнгөлөн асгаж, цаашлан замнахад чинь,
Уруудаж Виндья уулнаа Нармадын гол мурилзах нь,
Уран зураачийн будсан зааны нурууны хээ мэт амуу.
                        Тааж байна би: сайн мэдээ хүргэхийг яаравч,
Таатай цэцэг анхилсан ууланд түдэн саатаж,
Тогос шувуу баярын нулимс унаган донгодон тосоход,
Түдэл үгүй хагацан салж үл чадам заа, чи
2.Дээрх хэсгээс уран дүрслэлийг түүж, утгыг тайлбарла. (2 оноо)
3.Эхийг эрдэм шинжилгээний хялбаршуулсан эх болохыг 3 шинжээр батлаарай. (3 оноо)

Загасны цусны эргэлт

Зүрх нь ховдол, тосгуур гэсэн хоёр үндсэн тасалгаатай. Түүний зүрхний ховдлоос цус артерийн судсаар урсан загалмайд очиж, хийн солилцоо явуулна. Ийнхүү хүчилтөрөгчөөр баяжсан цус загалмайгаас гарч бүх биеийг цусаар ханган, хүчилтөрөгч зэрэг шаардлагатай зүйлсийг тээвэрлэн хүргэсний дараа нүүрсхүчлийн хийтэй цус болон хувирч, венийн судсаар зүрхний тосгуурт цутгана. Ийнхүү загас цусны нэг эргэлттэй. Үүнийг цусны дан эргэлтийн тогтолцоо гэнэ.(“Биологи XI” Уб., 2017 хуудас )

4.“ховдол”, “загалмай” үгийн утгыг тайлбарлаарай (2 оноо)
1.    Өгүүлбэрийн бүтцийг тодорхойлоорой. (4 оноо)
“Ийнхүү олныг хүүрнэж суугаа тэдний дээр шөнийн тэнгэр улам ч цэлийнэ”
6. “Нойр ихэдвэл өвчин болно гэдэг ч...” эргэцүүлсэн эсээ бичээрэй. 120-150 үг (7 оноо)
Эхлэл хэсэгт: Тодорхой асуудлыг дэвшүүлэн тавих
Гол хэсэгт: Дэвшүүлсэн асуудлаа батлах баримт сонгох,
-          Хэдэн хэдэн зүйлийг харьцуулан харшуулж гол санаагаа илэрхийлэх
-          Хэлц, уран дүрслэл ашиглах
-          Эшлэл, зүүлт ашиглан бичих
Төгсгөл хэсэгт: Дэвшүүлсэн асуудлаа дүгнэж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх.
7. Монгол бичгээр уншаад, кириллээр алдаагүй буулгаарай.                  (3 оноо)

Комментариев нет:

Отправить комментарий