понедельник, 4 мая 2020 г.


МОНГОЛ ХЭЛНИЙ  ШАЛГАЛТ “A” ХУВИЛБАР
                                                                                                                                    [10 оноо]
Санамж:
 - Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.
-  Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.
-  Зөв хариулт бүр 1 оноотой.
Эцэг
Намсрай өвгөн  хэдэн  жил нутгийн айлын хашаанд амьдарч энэ айлын хэдэн хүүхдийг өөрийнх юм шиг л харж хандан аавын хүү өвөөгийн хүү гэсээр ижил дасал болжээ. Яагаад одоо болтол босоогүй байдаг билээ. Зүгээр байдаг байгаа даа” гэж бодоод өрхийг нь татчихаад галыг нь түлэхээр гэрт оров. Өвгөн шар хадгаа нүүрэн дээрээ бариад таг хөдөлгөөнгүй хэвтэж байна. Дондолмаад нэг л хачин санагдаад “өвөө” гэж чичирхийлсэн хоолойгоор хоёр дахин дуудав. Таг чиг гэнэт айдас төрсөн боловч “арай үгүй байх” гэж бодон аяархан дөхөж очоод духыг нь дарж үзвэл цэв хүйтэн. Тэгээд хадгаа дарж хөшсөн  цэв хүйтэн гарыг нь нэг гараараа арайхийн хөндийрүүлэв. Намсрай өвгөн аль эрт амьсгал хураасныг сая л ухаарч яаран гарлаа.Намсрай өвгөн гурван хүүхэд гаргасан боловч дээдэх хоёр нь багадаа бид хоёрынхоо элгийг харлуулж орхисон  гэдэг.   Гэртээ ороод “одоо яах вэ?” гэж бодонгуут өнөөх шар хадаг санаанд орлоо. Дондолмаа “Амьтан хүн дуудахаас өмнө түүнийг үзэх хэрэгтэй гэж бодон бүсээ бүслээд гадагш гарлаа. ”
1.     Эхэд орсон дараах үгсийн утгыг тайлбарыг зөв харгалзуулаарай. 
1.     
Сэвлэг
А. Өмсөх зүүхээр дутахгүй
2.     
Туг
Б. Хагачих хугачсан мод, модны хагадас
3.     
Залтас
В. Гэзэг үс
4.     
Мөр бүтэн
Г. Чадал хүч муутай, нунж дорой
5.     
Дээлийн гол
Д. Үс хялгас, өвсний бут, багц, бөөм хэсэг
2.  Тэгээд  хадгаа дарж хөшсөн  цэв хүйтэн гарыг нь нэг гараараа арайхийн хөндийрүүлж  ...” өгүүлбэрийн онцолсон үгийн утыг олоорой.
А. Юмыг гөнжиж                      
Б. Уян зөөлөн юмны хатуу чийрэг болон хувирах
В. Үйл хэрэгт хөндөлдөн  хөшөөлөх тээг болох
Г. Юмны хэв дүрсийг юман дээр гаргах
3. “Би ч заяагүй амьтан даа” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?
А. Олон дахин давтсан бүлэг дээрмийн хэрэг
Б. Ядарсан амьтан. Айлын хашаанд байсан юм.
В.  Өвгөн гурван хүүхэд гаргасан боловч дээдэх хоёр нь багадаа бид хоёрынхоо элгийг харлуулж орхисон.
4. Таамаглах баймж утга илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
А. Өвгөн сүүлчийн амьсгалаараа хүүгийнхээ нялхын сэвлэгийг үнэрлэв. 
Б. Дондолмааг гэрээсээ дахин гаргахад өвгөн босоогүй л бололтой өрх нь бүтээлэгтэй янзаараа.
5. “Намсрай өвгөн аль эрт амьсгал хураасныг сая л ухаарч яаран гарлаа.” Өгүүлбэрийн онцолсон үгтэй ойролцоо утгатай хэлцийг олоорой.
А. Голоо цохих                        Б. Урт хушуу                В. Өөд болох
6. Дондолмаа өвгөн нас эцэслэснийг мэдсээр байж яагаад гэрт дахин орсон бэ?
А. Өөд болоочийн гэрт зул өргөх гэж  
Б. Шар хадганд үнэт зүйл юм уу мөнгө байж магадгүй гэж бодоод
7. “Түүний ганц хүү нь “аавынд ” арваад жил сууж байгаа гэнэ. ” өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.
А. Адилтгал                 Б. Тойруулал               В. Зүйрлэл        Г. Егөөдөл
8. Эхийн сэдэв буюу дэвшүүлэн  тавьсан асуудлыг олоорой.
А. Үрээ гэсэн сэтгэлийн тухай             Б. Эцэг хүний тухай
9. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.
А. Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг     
Б. Үрт хүн үрээ үндэст мод нахиагаа
10. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг олоорой.
А. Хүүрнэмж    Б. Тоочимж      В. Эргэцүүлэмж                       Г. Тайлбарламж  


Комментариев нет:

Отправить комментарий