МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ “Б”
ХУВИЛБАР
[10
оноо]
Санамж:
- Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.
- Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан
дээр зааврын дагуу будаарай.
- Зөв хариулт бүр 1 оноотой.
Ширээ хүрэн
Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байлаа манайх. Аар саар ойр зуурын
амны ус, аргал түлшинд эдэлдэггүй ч гэлээ ширээ хүрэн эмнэгшинэ гэж үгүй.
Эзэндээ хэзээ ч баригдана. Нэгэн өвөл цасан шуурганд төөрч будилаад гэрээ олохгүй болохоор ширээ хүрнийхээ бурантагийг нь суллаад зөнд
нь орхилоо. Гэтэл ширээ хүрэн маань ямар ч атугай хээр осгоочилгүй гэрт
хүргэсэн дээ. Нэг намар аав :
-“Ширээ хүрэн маань өтөллөө. Сайн муу алив бүхэнд минь мөн их зүтгэсэн дээ
хөөрхий . Зоргоороо хэдэн жил явж байгаад үхэг дээ хөөрхий гээд буйл бурангий
нь авч зогдорт нь хадаг зүүгээд тавьчхаж
билээ. Ийнхүү ширээ хүрэн луу
жилийн зуднаар Эргэнэгийн говийн хойд биед
үхсэндээ хөөрхий.
1.
Эхэд орсон дараах үгсийн
утгыг тайлбарыг зөв харгалзуулаарай.
1.
|
Зогдор
|
А. Тэмээ, арслан зэрэг амьтны
хүзүү хоолойд ургасан бөөн үс
|
2.
|
Буйл
|
Б. Тэмээний буйлнаас уяж хөтлөх
хоёроос гурван метр орчим урт нарийн дээс
|
3.
|
Бурантаг
|
В. Тэмээний хамарт хийх хорин
сантиметр хэрийн урт шор мод
|
4.
|
Ат
|
Г. Таваас дээш насны агталсан эр
тэмээ
|
5.
|
Онгоц
|
Д. Малд тэжээл, ус өгөх гонзгой
хэлбэртэй хэрэгсэл, сав
|
2. “Аар саар ойр
зуурын амны ус, аргал түлшинд эдэлдэггүй ч гэлээ ширээ хүрэн эмнэгшинэ гэж
үгүй. ” өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг
олоорой.
А. Эдэлгээнд сургасан мал дахин догшрох, атарших
Б. Мал , адгуусны
үргэмтгий, чих нь сэртэлзэн давдганах
3. “Миний ширээ
хүрэн ийм л ухаантай даа ” гэсэн санааг батлах
баримт нь аль нь вэ?
А. “Ширээ хүрэн минь, ямар ч атугай хээр осгоочихгүй
айлын бараа харууллаа хэмээн бодож нулимсаа арчаад дахин харвал гэрийнхээ гадаа
ирчихсэн байлаа.
Б. Яаж ч цангалаа гэсэн эхэлж хэд балгаад
уруулаа сэгсэрч алсыг харна.
4. Өгүүлэгчийн
дурсан санаж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
А. Өдөржин шахуу
тэшүүлсэн хэр нь нутгийн бараатай харанхуй болгочихов.
Б. Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байлаа манайх.
5. “..”Өө ашгүй миний хүү хүрээд ирэв үү? Ширээ хүрнээ унаж яваа юм, юу алзах вэ? Гэж бодсон.” Өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.
5. “..”Өө ашгүй миний хүү хүрээд ирэв үү? Ширээ хүрнээ унаж яваа юм, юу алзах вэ? Гэж бодсон.” Өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.
А. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй.
Б. Тэмээ туйлаад
тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй.
6. Ширээ хүрэн атны
үхсэн цаг хугацааг олоорой.
А. Зуны улиралд Б. Өвлийн улиралд В. Намрын улиралд
7. “Аавын нударга
шиг дулаахан илч өөдөөс төөнөн, удаж төдөлгүй нүүр ам дулаацна. ”өгүүлбэрийн
дүрслэх ур маягийг олоорой.
А. Адилтгал Б.
Тойруулал В. Зүйрлэл Г. Егөөдөл
8. Эхийн
дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.
А. Мал ч гэсэн хүнд ухаарал хайрладаг тухай.
Б. Ширээ
хүрэн атны тухай.
9. Эхийн гол
санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.
А.” Сайн муу алив
бүхэнд минь их зүтгэсэн дээ хөөрхий. Зоргоороо хэдэн жил явж байгаад үхэг дээ “ хөөрхий буйл бурантагийн авч зогдорт нь
хадаг зүүгээд тавьчхаж билээ.
Б. Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг
ухаант адгуус минь, надад сургаж дээ.
10. Эхэд орсон
дараах холбоо үгийн бүтэц дарааллыг ажиглаад тохирохыг сонгоорой.
Бөмбөлзтөл тэших,
уруулаа сэгсрэх, зогдроо дэвсэх, хазаж дэвсэх, алсыг ширтэх, туулай хамраа өгөх
...
А. Буйлж зогсох Б. Ус үнэрлэх В. Тооноо ачих
Комментариев нет:
Отправить комментарий