понедельник, 4 мая 2020 г.


ҮЗЭЛ БОДОЛ, МЭДРЭМЖ, СЭТГЭГДЛЭЭ БАРИМТАД
ТУЛГУУРЛАН ИЛЭРХИЙЛЖ, МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО БАТАТГАХ 

Аян замын тэмдэглэлийн хэсгээс уншиж, өмнөх ангид үзсэнээ   сэргээе.
                                         Хунгийн чуулга
        ...Олон жилийн өмнөхөн цэл залуухан, эвлэлийн ажилтан байхдаа сансрын нисэгч  Ж.Гүррагчаа гуайд газарчлан Дарьгангынхаа Шилийн хөх уулсаар хөндлөн гулд дамнан дамжиж “цахилан цахилсаар” хамгийн сүүлд Ганга нуурандаа ирэхэд минь хадган цэнхэр нуур тэр аяараа л цагаан далай болсон байхтай анх удаа тааралдаж, гайхан биширч, үлгэрт бус үнэнд итгэсэн удаатай.
                    Зайрмагтсан нуур алдаг оног мөстөж, ус мөсөн мандал уран               зургийнх шиг бидэртэнэ.  Цав цагаан хунгийн суга час улаан болчихсон               тэртээ холоос элин халин  мөсөн дээр буухдаа халтирч гулсаад ус              руугаа пал хийтэл унахад нэгтээгээс өөр  нэгэн хун ирээд  түшээд               босгочхов уу  даа гэмээр аяглах. Өдөр өдрөөр тэлэн хором хормоор               зузаарч буй мөсөн дээгүүр хээнцэрлэн алхах нь тун ч хянамгай.                     Хамгийн гол нь намар оройн Гангад өглөө, оройдоо хунгийн 
             ганганаа уянга түрэн эгшиглэх нь газар тэнгэрийн савслага дахь найрал 
             хөгжим мэт байдаг.                         (Ай. Төмөр-Очир)

                                                            Ганга нуурын эмгэнэл
        ...Энэ намар Ганга нуурандаа эрхлэн хөвж, эрэг даган нисэлдэх  хунгийн чуулганаа Монголчууд харж чадахгүй болжээ
        Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог, мөнх гэсэн утгатай үг аж.  Харамсалтай нь үүрд ширгэшгүй оргилж байхын бэлгэдэл, мөнөөх мянган цагаан хун чуулан бүжиж байдаг нуур маань нүдний өмнө ширгэж, армаг тармаг хэсэг бусаг хатсан сайр болчхож. Ийм харамсмаар, халагламаар дүр зургийг үзээд, хэлэхийн аргагүй сэтгэл хөндүүрлэв. Уяхан зарим нь уйлж, ууртай нэг нь буруутныг зүхэж,  Ганга нуур, хун сүргийнхээ өмнөөс гашуудлаа. Арга ч үгүй биз. Ганга нуурт минь очсон хүн өнжмөөр, өнжсөн хүн өвөлжмөөр, өвөлжсөн хүн өтөлмөөр үнэхээр байгаль эхийн шидэт бүтээл байсан юм шүү дээ. 


 

Дасгал 1
а.    Дээрх хоёр цогцолбор аян замын тэмдэглэлийн ямар ямар шинжийг агуулсныг тайлбарлаарай.
б.   Аян замын тэмдэглэлээс бодит байдал, мэдрэмж, сэтгэгдлээ          илэрхийлсэн үг, өгүүлбэрийг  олж бичээрэй.

Эх
Бодит хэрэг явдал
Мэдрэмж
Сэтгэгдэл
Хунгийн чуулга



Ганга нуурын эмгэнэл









 в. Зохиогчийн  өнгө аяс, хандлагыг хэрхэн илэрхийлсэн байна вэ? Өнгө аяс, хандлагыг илэрхийлсэн үг хэллэгийг түүж дүгнэлт гаргаарай.  г.  Агуулгыг  нэгтгэн бодол ухаарлаа илэрхийлээрэй.   
 д. Санаагаа илэрхийлэхэд  уран дүрслэл ямар үүрэгтэй байгааг       тайлбарлаарай.
 дамнан дамжиж” цахилан цахилсаар”
....................................
хадган цэнхэр нуур
....................................
цагаан далай болсон байхтай
....................................
...ус мөсөн мандал уран зургийнх шиг бидэртэнэ.
....................................
...түшээд босгочхов уу даа гэмээр аяглах
....................................
хээнцэрлэн алхах
....................................
хунгийн ганганаа уянга түрэн эгшиглэх
....................................
газар тэнгэрийн савслага дахь найрал хөгжим мэт
....................................
эрхлэн хөвөх хун
....................................
мянган цагаан хун чуулан бүжих
.....................................
сэтгэл хөндүүрлэх
.....................................
байгаль эх
.....................................
байгаль эхийн шидэт бүтээл
.....................................
очсон хүн өнжмөөр өнжсөн хүн өвөлжмөөр өвөлжсөн хүн өтөлмөөр
.....................................

 е. Ганга нуурын эрт болон өнөөгийн дүр зургаас чамд  ямар мэдрэмж,  

     сэтгэгдэл төрсөн бэ? Уран сайхан дүр, дүрслэлтэй илэрхийлээрэй.
Цав цагаан хунгийн суга ув улаан болсон байгаа нь........................
Нуурын ус цэнхэртэн хун шувууд мандлыг бүрхэн байгаа нь...........
Хун шувуу нуурын мөсөн дээр хээнцэрлэн алхах нь.........................
Намрын орой хунгийн ганганаа тасрахгүй байх нь.............................
Хунгийн чуулганаа  харахгүй болсон нь..............................................
Нуур маань нүдний өмнө ширгэж, армаг тармаг хэсэг бусаг хатсан сайр    болчихсон байгаа нь...........................................................................    Уяхан зарим нь уйлж, ууртай нэг нь буруутныг зүхэх......................
ё.  Ганга нуурын тухай баримтаас эхийн өнгө аяс, найруулгад тохирох баримтыг сонгон  авч, дэлгэрүүлж бичээрэй. Баримтаар баяжуулах нь ямар ач холбогдолтой вэ?
Хүслийн цэнхэр мэлмийд нь шувууд зэллэж хоргодсон
                           Хүний сэтгэл гэгэлзсэн хайрын хээтэй мандал
Ганга нуурын хөвөөнөөс дуу нэгийг сонсох сон
                          Ганцхан удаа боловч ертөнцийг түүнээс харах сан
                                                               Д.Оюундэлгэр Ганга нуур                     дуу

       Эрт цагт энэ нутгаас нэгэн лам бадарчлан явсаар Энэтхэг оронд хүрч тэнд олон жил сууж ном эрдэм сураад нутаг буцахдаа Ганга мөрний рашаанаас бумбанд хийж ирж Молцог элсний хаяанд булсан юм гэнэ. Тэр газрыг хожим нь Бумбат гэж нэрлэх болжээ. Уг бумбаны рашаан сүүлд дэлбэрэн гарснаас одоогийн Гангын цагаан нуур буй болсон гэдэг байна. Ийнхүү Ганга мөрний рашаанаас хөрөнгө авч үүссэн учир эл нуурыг Ганга нуур гэж нэрлэсэн түүхтэй
              Манай дэлхийд нүүрлээд байгаа байгаль экологийн хувьсал болох дулаарал, хуурайшил, элсний нүүдэл Дарьганга
судалгаа
       нутагт хүчтэй нөлөөлж , хүний буруу үйл ажиллагааны улмаас нуурын ус татран багасаж, ширгэж болзошгүй аюулын харанга
дэлдээд байна.

-        Гадаад дотоодын жуулчид,  сайн дураараа мод тарьж буян
                                                    үйлдэх
-        Хуралдсан  замгийг цэвэрлэхэд  туслах
-        Нуурыг хамгаалах хөдөлгөөн, сайн дурын идэвхтнүүдийг
бий болгох
-        Нуурыг хамгаалах 10 жилийн хөтөлбөр боловсруулан уриалга           хэрэгжүүлэх
-        Баримтат кино хийж, ном хэвлүүлэх
-        Ази дахь  байгаль орчны чухал бүсийн хамгаалалтыг
                                                    сайжруулах олон улсын гэрээнд нэгдэх 
-        Ганга нуур орчмын бургас, эмийн ургамал, ашигт ургамлуудыг мөчрөөр болон үрээр үржүүлэх 
-        Сан бий болгох 
-        “Ганга нуурын чуулган” хөтөлбөрт нэгдэхийг элэг нэгт
                                                   монгол ахан дүүстээ уриалж байна.    О.Мэнд –Ооёо

Ганга холбоо нуур нь
Ганхаж байдаг модтой
Галбарваасан модонд нь
Ганганаж байдаг шувуутай  

магтаал
   Ганга нуурын усны 51% нь ширгэсэн гэж Экологийн
                                                     боловсролын төвийн судалгаанд дурджээ.
Тоо           баримт                        Ганга нуурыг 21 булаг тэтгэдэг.
   Ганга нуурын орчмын 32890 га талбайг 1993 онд улсын    хамгаалалтад авсан.

Комментариев нет:

Отправить комментарий