понедельник, 4 мая 2020 г.






                               Дасгал хичээл

 Дараах хоёр цогцолборт морь эзэн хоёрын хэрэг явдлыг зохиогч үзүүлэхдээ дүрсэлсэн хэлц ба хэлц бус холбоо үг, өгүүлбэрийг хэрхэн хэрэглэснийг тайлбарлана уу. Үлгэрлэвэл:  
Салхины эмгэн одоо л нэг тулмаа уяж дээ. Бид ч гэсэн хөгшин ясаа амраая даа гэж Батбаяр сүүлийн удаа малаа эргэж нэг үзэв. (Б.Р) гэхэд “салхины эмгэн тулмаа уя-, ясаа амраа-, сүүлийн удаа” гэсэн хэлц холбоо үг, өгүүлбэр оржээ.Үүнд:

    яс          
 Хүн амьтны бие төрхийг гаргадаг тулгуур, хатуу эд  (үндсэн утга)        
Яс нь махны дотуур байх тул “яс мах”
Яс махыг холбох шөрмөс болох тул “яс шөрмөс”
ясны дотор тослог чөмөг байх тул “яс чөмөг” гэсэн зэрэгцсэн   хоршоо үг бүтнэ.

“яс амар” гэхэд  “яс” хэмээх үг үйл үгэнд захирагдаж,   бүхэл бие цогцсыг орложээ.(солин нэрлэх буюу орлол)
 “яс амар-, ясаа амраах” гэсэн хэлц өгүүлбэрийг уран зохиолын 
 найруулгад түлхүү хэрэглэж, бусад найруулгад “ бие сэтгэлээ   амраах” гэж хэрэглэнэ.




сүүл



Тольбичигт “Мал гөрөөс зэрэг амьтны нурууны ясны үзүүр этгээдийн яс”-ыг “сүүл” гэж тайлбарласан нь уг үгийн бодит утга бөгөөд амьтны ясны нөгөө этгээд нь толгой юм.
Ингэж “эх адаг” гэсэн утгатай “толгой сүүл” хэмээх хоршоо үг 
бүтнэ. Энэ бол сүүл хэмээх үгийн хийсвэр утга юм
Амьтны сүүл нь биеийнхээ адаг буюу эцэст байдгаас
“дараа 
хожим” гэсэн салаа утга бий болжээ. Үүнээс “сүүлд орох, сүүлийн үе” гэсэн цагийн утгат холбоо үгс бүтжээ. 
Найруулгад “ сүүлийн үе- сүүлний үе” гэж “-н”-тэй “-н”гүйгээрээ  ялгарах болжээ. Ийм хоёр үг бий болсон нь адилтгалын аргаар  салаалсантай холбоотой.

     А.   Хээр халзан нь эзнийхээ уяран баярласныг мэдсэн мэт зуузай цагаригтай хазаар юугаа дарж, омголон цог бадарсан хүнхэр нүдээ гялалзуулан, сайхан хагсарснаас өнгө зүс нь хилэн торго шиг болсон урт сайхан зоо юугаа хотолзуулан тойрч авай.Тийнхүү Галшарынхны хангайн хар хэмээн хочилсон ядуу малчин Дагдан хээр халзандаа их наадмын хүрээнээ түмний эхийн цол дуудуулж, улсын наадмын тэргүүн бай аваад, уулын чинээ урамтай уул нутагтаа буцлаа.
      Б.   Улаанбаатараас гаран гартал нь моринд хорхойтой, энгэр тостой баячууд хоргоож хаш манан соруул, хатир жороо морь, хамба торго, халиу булга цөмийг тоочин, үнэ хаяж, нэхүүл дагуул мэт салахгүй нэг хэсэг зовоожээ. Гэвч Дагдан ам тосодсон морин эрдэнэ, амин сүнс нь болсон ганц бор хүүгийнхээ унааг авдар алтаар ч өгөхгүй гээд халхгар баячуулыг хавьтуулсангүй. (С.Э)

                                                    

Комментариев нет:

Отправить комментарий