ЭЛБЭГ ДЭЭЛ
(хэсэглэл)
Эрхэм уншигчдын дотроос хэрэв сурвалжлан бичихийн зовлонг
үзсэн хүн байвал, ажилд гарамгай боловч даруу бүрэг хүнтэй
ярилцаад
нийтлүүлэх олзгүй буцахаас гомдолтой юм орчлонд ховорхныг
мэднэ
байх аа. Сайн малчдын 4 дүгээр зөвлөгөөний үеэр, 12 дугаар
сарын нэг
хүйтэн, тунгалаг өдөр би, зочид буудалд очиж, нэг малчин
хүүхэнтэй
ярилцаад яг тэгж хоосон буцах шахаж билээ...
Монгол улсын төрийн шагналт, эрдэмтэн,
зохиолч Шанжмятавын Гаадамба нь 1924 онд Богд
хан уулын аймгийн Авзага хайрхан уулын
хошууны Баавайн эх булаг гэдэг газар одоогийн
Булган аймгийн Могод сумын нутагт төржээ.
7 настайдаа Балдан тайжаар монгол үсэг заалгасан бөгөөд
1935-1936 онд
төвд ном үзжээ. 1949-1952 онд МУИС-ийн монгол хэл, уран
зохиолын ангид,
1958-1961 онд ЗСБНХУлсын нийслэл Москва хотноо Дорно
дахиныг судлах
аспирантурт суралцаж, эрдмийн зэрэг хүртсэн байна.
Ш.Гаадамба нь “Наадамчид”, “Элбэг дээл”, “Өвийн хайрцаг”,
“Тэрэгчний хүү”, “Хөдөө талын баясгалан”, “Хоёр эрдэмтэн”,
“Чөдөр өвс”
өгүүллэг, “Багын явдал” тууж зэрэг олон зохиол бүтээлээ
туурвижээ. Нууц
товчооны судлалаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээ “Нууц
товчооны
нууцсаас” /1976/, “Монголын нууц товчооны судлалын зарим
асуудал”
/1990/ ном болгон эмхэтгэсэн юм. 1990 онд “Монголын нууц
товчоо”-ны
судлалаар хийсэн эдгээр бүтээлүүдээрээ Монгол улсын төрийн
шагнал
хүртжээ.
ШАНЖМЯТАВЫН ГААДАМБА
(1924-1993)
УНШИХЫН ӨМНӨ:
Ш.Гаадамбын “Элбэг дээл” өгүүллэгийг уншихын өмнө
зохиолчийн намтар, уран бүтээлийн
талаарх товч мэдээллийг уншаад, харилцан ярилцаарай.
Зохиолчийн талаар өөрсдийн мэддэг
зүйлийг нэмж яриад, цааш баяжуулан судлаарай.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургууль нь
Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч
Шанжмятавын Гаадамбын нэрэмжит сургууль юм. Мөн Ш.Гаадамбын
нэрэмжит “Эх хэл бичгийн
бүсийн олимпиад” тус сургууль дээр жил бүр уламжлал болон
зохиогддог ажээ. Энэ мэтээр
зохиолчийн талаар нэмж ярилцаад цааш баяжуулан судлаарай.
Хүүхдүүд ээ, та нар монгол дээлээ өмсдөг үү? Монгол
дээлээрээ гоёх нь монгол хүмүүний нэгэн
бахархал мөн. Монголчууд “Дээлтэй монгол” өдөрлөгийг хийдэг
болсон нь үндэсний соёл,
уламжлалаа сурталчилж, дэлгэрүүлэх, улмаар монгол дээлээрээ
бахархах баярын өдөрлөг болсон.
Энэ тухай харилцан ярилцаж, өөрсдийн санаа бодлоо
солилцоорой. Зохиолч энэхүү өгүүллэгээ
Яагаад элбэг дээл гэж нэрлэсний учрыг ойлгож уншаарай.
10
Гэтэл би түүнтэй нь амралтын сайхан өдрийнхөө айвуухан
хагасыг зарцуулж
ярилцаад “Би, малаа нам засгийнхаа зааж сургаснаар хичээж
зүтгэж, тэгж ингэж малладаг
даа” гэхээс өөр гойд юу ч сонссонгүй. Хурган дотортой хүрэн
торгон дээл нь элбэгдэж,
ханцуй нь уртадсаныг эс тооцвол онцтой юм олж ажсан ч
үгүй...
Нэг.
... Худаг дээр давхин очвол, онгоцны дэргэд цангасан олон
хонь үргэхийг мэдэхгүй
бөөгнөрч байв. Ойролцоо чөдөртэй морь хамраа тачигнуулан
дэгж эргэцнэ. Харин хонио
усалж байсан хүүхэн том ховоогоо барьсан чигээрээ санд мэнд
угтан гүйж ирээд зам дээрээс
уургаа шүүрч аваад сая тэднийг ажиглан зогсов. Хүүхнийг
үзвэл, гуалиг нуруутай, бэсрэг
биетэй, эрүүл улаан царайтай, ид дунд насны хүн байв.
Ногоон сатин дээлийнхээ ханцуйг
сугалдаргалан, бүсэндээ хавчуулаад, бухаар савхи өмсөж,
толгойдоо эрээн даавуу
зангиджээ. Тохойноосоо өнгөртөл шамласан нимгэн цагаан
цамцны ханцуйнаас цулдамхан
чийрэг махлаг бор шуу үзэгдэж, хар бор ажилд эрэлхэг
чадамгайн шинж бүрдсэн нь
жолоочийн сэтгэлд хэчнээн таалагдсан гэх вэ?...
“Ийм халуун өдөр, энэ олон хонийг ганц хүүхэн усалж байдаг,
говийн малчин
ардуудын ажил мөн ч яггүйяа” гэж төлөөлөгч, хүүхнийг
өрөвдөн бас бахархан бодов.
Малчин хүүхэнтэй төлөөлөгч баахан ярилцав. Ажил явдал
ихтэй, хүн бүл цөөнтэй айлын
хүүхэн байжээ...
Айл сураглах гэснээ гэнэт санаад хүүхний хойноос:
- Хүүе, сайн малчин Сэнгээгийнх хаа байна? гэж төлөөлөгч
яаран асуувал хүүхэн
мориныхоо жолоог эргүүлж “Сэнгээгийнх ээ?!” гэж лавлаад “Эд
нар манайхаар яах нь юм
бол. Сэнгээтэй уулзаж элдэв юм шалгааж яриулдаг улсуудын
нэг нь л биз дээ” гэж хоромхон
зуур бодоод,
- Энэ бор өндрийн цаад дор бий гэж зүүн хойд гүвээг
ташуураараа заагаад адуун
тийшээ давхижээ. Тэр хоёр заасан зүгт нь хурдлан явах
зуураа өнөөх хүүхний морь
уургалахыг сонирхон харжээ. Ганцхан атга болтол хурааж
цуглуулсан адууны дундуур хага
зүсэж ороход нь адууны дундаас дүнхгэр хээр морь сум шиг
суга үсрэн гарч гүрвэл мэт
шалмаг хөдөлж, тоос манарган зугтаажээ. Уургачийн морь ч
ороо морины сүүлнээс нь
уяатай юм шиг даган хөөлөө. Уурганы үзүүр ороо морины
бөгтөргөнд дөнгөж хүрэхийн хамт
урагшаа бөхийн хуйв сунган шидсэнд, уурга хуйв, хүүхний гар
цөм ид шидийн хүчээр
сунасан мэт хэдийн морины толгойд хүрчихжээ. Хүүхэн гэдийн
татаж ороо морины толгойг
эргүүлээд, үсрэн бууж ногтлох нь эмнэг сургагч залуу,
шаламгай шинжтэй ажээ.
- Уургандаа хар хүнээсээ илүү хайртай байхаас ч аргагүй
хүүхэн юм даа гэлцэн тэр
хоёр говийн хүүхнүүдийн эрэлхэг чадамгайг гайхан ярилцсаар
цааш хурдалжээ.
Алдарт малчныхыг олж очвол малчин гэртээ байсангүй. Гадаа
нь мушгисан зэл,
зангидсан чөдөр, ац цаханд татаастай харагдана. Гэрийн
эргэн тойронд таанын хурууд
дэлгэцэнд хатаажээ. Гэрт арслант эрээн авдрууд, оёдлын
машин зэрэг хогшилтой бас идээ
будаа нь цэвэрхэн хөшиг бүтээлэгтэй, аяга шаазан нь марлиар
бүрхсэн эсгий ууттай юм
бүхэнд нь ажилсаг нямбай гар хүрсний шинж мэдэгдэж товчилбол:
Манай хотынхны
хэлдгээр бол догь боловсон тохилог гэмээр, хөдөөнийхний
хэлдгээр бол хөдөлгөө сайтай
эзний хүчээр өөдөлж яваа гэмээр айл байлаа.
Гэр сахисан хазгар эмгэнээс гэрийн эзнийг асуувал:
- Хэн мэдэх вэ! Манай тэр дандаа хурал хуй, яриа хөөрөө
гээд гэрт орох завгүй л
амьтан байна шүү дээ гэжээ.
Эмгэн, зочдыг өтгөн шаргал цай, боов боорцог, зөөхий тосоор
дайлж, эмгэнийг
төлөөлөгч хүүхэн элдэв олон асуултаар дайлжээ.
11
Эднийх энэ жил төлөвлөгөөнөөсөө давуулж малаа өсгөж, малчны
хуралд шалгарах
бүх болзлыг хангасны нь мэдэж авлаа. Эцэст нь:
- Хадлан хэр зэрэг хадаж авсан бэ дээ гэж төлөөлөгч
асуужээ.
- Жаал зугаа авсан даа, хүүхэд минь! Манай муу бэр л мал
хариулахын далимаар
гоочилж, зуны турш хулгана хөеөгөө хураадаг шиг арай л ганц
нэгээр нь зөөлгүй явж, хавар
хурганы хөгнө, тугалын зэлэнд боох атга чимх ногоон өвч
авдаг юм...
- Танай хүү чинь бас л ажил сайтай, баг сумандаа нэртэй
малчин юм биз дээ!
- Тийм л юм байгаа, хэн мэдэх вэ? Манай тэр баг сумын дарга
нартай л их явсан
хурал хуй дээр л их ярьсан л хүн байх юм. Малаа маллаад,
махаа идээд ирсэн улс чинь манай
тэрүүгээр юугаа ч заалгадаг юм бэ дээ. Ард нь тохойн чинээ
бэр, ажлаа гүйцэхгүй л ядаж
байх юм. Тэгж худлаа үнэн юм ярьж явснаас энэ муу эхнэртээ
тус болж байвал дээр санагдах
юм даа гэж эмгэн гомдол нэхсэн байртай өгүүлэв.
Хоёр зочин энэ мэтээр эмгэнтэй баахан ярилцаад, сайн
малчинтайгаа уулзаж
чадалгүй явжээ. Төлөөлөгч хүүхэн, тэмдэглэлийнхээ дэвтэрт
баахан юм бичиж аваад нэг
нэрийн доогуур зурж ард нь анхаарлын тэмдэг тавьж аваад
оджээ.
Хоёр.
Өвөл нь дулаан, үхрийн хар туруу цас ч орох ховорхон, ер нь
өвөл зудлахаасаа
хаврын хавсарга нь л аюултай байдаг говь нутгийн нэг
мөрөгцөг дорхи, чулуун хороотой
тохилог өвөлжөөнд гурван гэр харагдана. Цөөхөн үхэр, олон
хонь, тэмээд нь өвлийн
өглөөний чалхгүй наранд ээн тавтайяа налайн хэвтэх нь
эднийхэн, тарган тавтай өвөлжиж
байгаагийн шинж ажээ.
Хот айлын зүг нэг гавшгай хар хүн, тарган хээр мориор
хатируулан айсуй. Гуч орчим
насны энэ торниун эрийн тослог хүрэн царайд ширвээ хар
сахал сүртэй мушгирчээ. Энгэр
дээр нь сайн малчны тэмдэг, хөдөлмөрийн медаль гялалзан
гавьяа зүтгэлий нь мэдүүлнэ.
Хатируулсан чигээр ирж, баруун урд гэрийн хаяанд буумагц
цулбуурыг гэрийн оосорт
хавчуулаад эсгий үүдийг сөхөн чулуудаж гэрт оров. Сайн
малчин Сэнгээ чухал мэдээ
дуулаад гэртээ яаран иржээ... Сэнгээ хоймор сууж хашин
соруултай гаансанд тамхи татах
зуураа:
- Та хоёрын гоёж гоодох ч гайгүй байна. Би малчны хуралд
нүцгэн очих гэж байдаг
л хэцүү байна. Хүн хэлээд байхад дээлий минь оёод орхихгүй,
баларсан юм. Тэр олон дарга
сайд нар дээр чинь пөөнийсөн хар юм очилтой биш би... гэж
үглэж эхлэхэд учрыг олоогүй
хөгшин:
- За бас юун хурал вэ? Сайд дарга нар ирээ юү? гэв.
- Үгүй ээ үгүй. Би улсын сайн малчны хуралд явах болоод
байна гэж танд хэлж байна
шүү. Би явахаар бүртгэгдлээ гэж аль зунаас аваад яриад
байгаагүй юу даа. Тэгээд малчид,
нөгөөдрийн шуудангаар аймаг руу гарах гэнэ. Одоо олигтойхон
дээл байхгүй яана вэ?
- Яахав дээ, цаадах чинь ирээд оёж үзнэ биз, дотор нь бэлэн
юм. Маргааш нөгөөдөр
болтол амжина биз дээ гээд эх нь ханзалж байсан дээлээ
хумхилаа.
- Сэвжидмаа хаачсан бэ?
- Хаа холдох вэ, үүрээр босоод л ганц хоёр тэмээ олж ирэх
гээд л явсан гэв. Очиж
очиж өнөөдөр явдаг нь юу билээ гэж Сэнгээ бачимдан боджээ.
Тэгээд эхнэрийгээ ирэхэд
хэзээ хэзээгүй хуралд явлаа, дээл бушуул гэж шаардсанд
эхнэр нь,
- За би яахав, дээлий чинь оёё. Харин тэгвэл чи л өнөөдөр малаа
хариулна даа гэж
эвтэйхэн болзол тулгажээ.
12
- За мал ч яахав, би харъя. Харин яараад дээлий минь үрчгэр
хорчгор юм хийчихэв!
Гараа гаргаж хийгээрэй. Улаанбаатарт их боловсон дээл
өмсдөг юм шүү гэж захилаа. Тэр
хоёрын болзол, хоёр гүрний хэлэлцээ мэт биелэгджээ. Хүүхэн
хар хүнийхээ дээлийг өдөржин шөнөжин цурамхийлгүй оёод,
маргааш орой нь сүүлчийн шилбийг хаджээ. Сэнгээ торгон
дээлээ өмсөж үзвэл зохисон таарсан гэж жигтэй. Эхнэр нь эр
нөхрийнхөө бие бялдар, хэмжээ хэрийг арван хуруу шигээ
мэддэг юм байжээ...
Гэтэл гадаа нь морин төвөргөөн сонсогдож, нохой боорлосоор
нэг хүн ирсэн нь ахлах
ухуулагч байжээ. Сэнгээ, түүний юу хэлэхийг хүлээж:
- Сонин сайхан юу байна, ухуулагч аа? гэж дурдан бүсээ
тайлах зуур асуув.
- Юмгүй дээ. Сониноос малчны хуралд очих хүмүүс маргаашийн
шуудангаар гарах
гэнэ дээ. Өдрийн 12 цагаас хожимдохгүй суман дээр бэлэн бай
гэж хэлүүлж байна даа...
- За тэгнэ ээ тэр! Би мэдээд эднийг яаруулж байж нэг дээл
хийлгэж аваад өмсөж үзэж
байгаа нь энэ гэсэнд ухуулагч адууны шүд шиг жигдхэн том
шүд яралзуулан инээгээд:
- Чи малчны хуралд явж амташчихаад дээлээ хүртэл зэхчихсэн
бий. Харин энэ удаа
чи биш эхнэр чинь явах болсон шүү гэхэд Сэнгээ үнэмшсэнгүй:
- За чи хөгшин ахаараа битгий даажин хийгээрэй хө гэв.
- Би даажигнаагүй цаанаасаа л даажигнасан хэрэг байх даа
гээд өврөөсөө урилгын
хуудас гаргаж өглөө. Үзвэл үнэхээр эхнэрий нь урьсан
байжээ. Сэнгээ гайхахын туйл болж:
- Үгүй энэ чинь ямар учиртай юм бэ? Та нар чинь намайг
шалгарууллаа бүртгэлээ
гээд л байгаагүй билүү?
- Бид ч чамайг л шалгаруулсан л даа. Харин улс л эхнэрий
чинь шалгаруулчихаж гэж
дахин инээв.
- Энэ чинь л харин зөвөө олж дээ. Энэ айлын малыг өвөл
зунгүй дагаж, халуунд халж,
хүйтэнд хөрч, өсгөж бөөцийлж байгаа нь үнэндээ энэ муу бэр
л юм чинь дээ гэж эх нь
хажуунаас нь оролцсонд:
- Ээжий та битгий зөнөглөөд бай! Улсын том хурал цуглаанд
чинь индэр дээр гарсан
ч үгтэй хэлтэй, өөдтэй жавхаатай хүн очдог юм. Та хоёр шиг
нь очиж мануухай болж суудаг
юм биш гэж хүү нь эгдүүцэн хэлжээ.
- За нөхөр минь... Чи надаар хотондоо мануухай тавьчхаад
миний төлөөнөөс явж
хуралдаж байдгаа больё. Би тэр сайхан Улаанбаатар хоты чинь
нэг үзэх сэн гэж бодож байна
гэж хүүхний хошигноход цөм инээлдэв.
- Чухам ёстой доо. Өрхийн тэргүүлэгч гээд л өөрсдөө мал малладаггүй
манай энүүн
шиг амьтад л дээд газрын хурал хуйд очиж худлаа үнэн юм
ярьчхаад олонд яршиг төвөг
тарьчихдаг байлгүй. Арга туршлага гээд сүйд болох... Зарим
нь хар яршигаас л цаашгүй юм
байх юм гэж эх нь хэлжээ.
- Хэлээд яахав. Нээрэн тийм явдал байдаг шүү гэж ухуулагч
зөвшөөрөөд бас
маргааш хожимдохгүй очихыг хүүхэнд сануулаад гарчээ.
- Бэр минь одоо юугаа өмсөж явна даа?... гэж ээжий нь
үглэхэд:
- Ёстой баларсан юм болж байна даа. Одоо яая гэхэв, миний
дээлийг л өмсөөд явахаас
даа! гэж Сэнгээ хэлжээ. Маргааш нь хүүхэн мордохдоо,
- Ээжий минь ээ, би тэр олон сайд ихэстэй нь очиж хуралдаад
юу ярина даа? Ёстой
Сэнгээгийн хэлснээр мануухай шиг сууж байгаад ирэх байгаа
даа гэж сэтгэл зовж хэлэхэд:
- Ярих нь яахав, хүүхэн минь. Малаа яаж маллаж байгаагаа л
ярина биз. Ямар худлаа
юм санаанаасаа гаргаад ярихаар биш нохой долоо. Харин хүү
бид хоёр л чамайг эзгүйд яаж
хөглөдөг улс байгаа юм бэ, би гэрт энэ маань гадаа мануухай
болоод байж дөнгөх л байгаа
даа гэж эмгэний хэлэхэд хүү нь хатуу амтай ээжийдээ энэ
удаа эгдүүцсэнгүй.
13
- Нээрээ балрах байх аа. За сайн яваад түргэн шиг ирж
үзээрэй гэж үдсэн ажээ. Ингэж
тэр хүүхний дээл элбэгджээ...
Энэ түүхийг анх би сонсоод нэг сайхан найраглал бичье гэж
бодсон боловч
шүлэгчийн авьяасаар мөхөсдөөд:
Эр нөхрий нь дээл
Элбэг хэлхгэр харагдана.
Эзнээ олсон одон
Энгэр дээр нь гялалзана гэсэн ганц бадгаас хэтэрч
чадсангүй. Тэгээд яруу найргийн
өнгө гэрэл муутайхан үргэлжлүүлэн бичсэн минь ёстой л
элбэгдсэн дээл шиг болж, тэр
малчин хүүхний гарамгай ажиллагааг биечлэн шалгаруулсан
миний өнөөх хүндэт танилын
найдварыг хангаж чадаагүй болов уу гэж айж байна.
1956 он
Эх сурвалж: (Ш.Гаадамба “Элбэг дээл” түүвэр, УБ., 1957,
121-130-р тал)
Үгийн тайлбар:
онгоц - малд тэжээл, ус өгөх гонзгой хэлбэртэй хэрэгсэл,
сав
эргэцнэ – байн байн эргэх, эргэлдэх
сугалдаргалан – дээлийн өрөөсөн ханцуйнаас гараа сугалж
гаргах, өрөөсөн ханцуйгаа
мулталж, сул
чөлөөтэй болгох
бухаар - адууны элдэж боловсруулсан шир
дүнхгэр – тэвхийсэн том биетэй хээр морь
бөгтөргө – хагас нуман хэмжээ
хуйв - уурганд уях оосор
ховоо – худгаас ус утган гаргах хэрэгсэл
сатин – нэг зүйл орос бөс бараа
ац цах – ацтай мод
Комментариев нет:
Отправить комментарий