понедельник, 4 мая 2020 г.


ӨӨРИЙГӨӨ СОРИОРОЙ.
Дараах эхийг уншаад даалгаврыг гүйцэтгэнэ үү.

Үг зээлдэгчид

Мөнгө зээлдэгчид гэж урьд ч байсан. Одоо ч улам олширч байгаа билээ.
Мөнгө зээлдэгчдийг “бусдын мөнгийг түр аваад дараа нь өөрийнхөө мөнгийг бүр өгдөг” хүмүүс гэж ёжилдог. Харин орчин үед мөнгө биш “үг зээлдэгчид” буй боллоо.  Урьд ч огт байгаагүй юм биш. Дээр үед энэтхэг, төвд, нанхиад, манж үг “зээлдэгчид” байсан. Гэхдээ хорьдугаар зуунд дорноос биш өрнөөс “үг зээлдэгчдийн” шинэ үе төрж гарлаа.
...Хүмүүс мөнгөгүйдэхдээ бусдаас мөнгө зээлддэг. Тэгвэл манай өнөөгийн “үг зээлдэгчид” үггүйдсэндээ биш, үндэсний хэлээ дутуу дулимаг сурсандаа, мөн гадаад үгийг орчуулах тэнхээ дутсандаа, зарим нь захиргаадалтаар бас залхуурч “бэлэнчлэх” саармаг зандаа хөтлөгдөж, гадаад үгийг “зээлдэцгээж” түүнийгээ хүчээр хүмүүсийн аманд “чихэж” ном, хэвлэл ялангуяа албан бичгүүдэд “шигтгэж” өгдөг нь бүр “өвчин” болон хувираад байна.
II Á¯ËÝÃ
¯
НЭ
Ë
ГЭЭ
Өнгөрсөн зууны гучаад болон дөчөөд оны албан хаагчид, бас орос сургагч нарын дур зоргоороо “зээлдсэн”, “зээлдүүлсэн” зарим үгийг жагсаагаад харцгаая.  Кино, театр, клуб, танец, пионер, лекц, билет, танк, концерт, гранат, фабрик, черниль, хор, колбаса, феодал, артель, комуна, генерал, арми, градус, партизан, чёрт гэхчилэн олон үг “зээлдсэн” юм.
Зээлмэл үгийг нь олон түмэн өөрсдийн хэлний журамд захирагдан “ка” гэхийг “ха” болгон хино, хлуб, халбаса, хомоон, хоор гэхчилэн дуудаж хэвшээд, “нойль”, “чоорт”, “өшөө”, “ий” гэдгийг бол бараг хэвээр нь авч, хүүхдүүдээ “нойлын ногоон тэг” гэж, ахмадууд нь “чөтгөр” гэдгийг “чоорт”, “еще” гэдгийг “өшөө” болгон дуудаж бараг л үг болгоны дагуул болгочихсон билээ. Ер нь “ка” үсэг дээр толь бичигт (А.Лувсандэндэв, 1957) 102 үг байгаа нь нэг ч монгол үггүй цөм гадаад үг ажээ.
Хөдөөний ардуудтай хотын нэгэн дарга уулзаж, яриа хийгээд явсны дараа нэгэн өвгөн: -Үгүй, энэ дарга байсхийгээд “ий” гээд ярих юм. Юунаас айдаг хэрэг вэ? Бас үе үе л “өшөө” гээд л байх юм. Юунд өшөө санадаг хүн юм бол гэж гайхан ярьсан гэдэг. Уул нь тэр дарга “и” гэдэг орос хэлний холбоос үгийг л “ий” гээд хэлдэг, мөн “бас” (ахиад) гэдэг утгатай “еще” гэдэг орос үгийг давтан давтан хэлээд сурчихсан хүн байжээ.
 (Л.Түдэв)
1.  Үг, мөнгө гэсэн хоёр үгийг ойролцоо ба эсрэг утгаар хэрэглэсэн өгүүлбэрийг олж, учрыг тайлбарлана уу.
а. Эхэд дэвшүүлсэн асуудал, ашигласан баримт, тайлбар, дүгнэлтийг ялгаж бичнэ үү.
б. Эхэд ашигласан эх сурвалжийг хэрхэн тэмдэглэсэн байна вэ? 
в. Эхийн агуулгыг товч зураглал хийж харуулна уу.
2.  Угсарсан нийлмэл өгүүлбэрийг задлан шинжилье.
II Á¯ËÝÃ
¯
НЭ
Ë
ГЭЭ
а.“зээлдэцгээж” -өгүүлэхүүнд захирагдаж буй шалтгааны утгатай байц гишүүн өгүүлбэрийг ялгаж бичнэ үү.
“зээлдэцгээж”
б. Дараах бүдүүвчийн дутуу хэсгийг гүйцээж, угсарсан нийлмэл өгүүлбэрийн утга, бүтцийн ангиллын талаарх мэдлэг ойлголтоо дүгнэнэ үү.

Комментариев нет:

Отправить комментарий