понедельник, 18 мая 2020 г.

АРГАЛЫН УТАА
Аргалын утаа бургилсан Малчны гэрт төрсөн би гэж бахархан хэлэхэд өрнөдийнхөнд ч, дорнынхонд ч үл ойлгогдоно. Голдуу л сөрөг талаар нь ойлгож, тэрэнд сонирхмоор юу байхав дээ гэж бодоцгооно. Учир нь тэд "Нүүрсний утаа бургилсан нүсэр хотын хүмүүс" Утаа гэдэг үг хоёр янзаар ойлгогдохгүй нэг зүйлийн нэр боловч урд нь "аргалын", "нүүрсний" гэсэн тодотгол өгөөд яривал хоёр өөр утаа гэдэг нь мэдэгдэнэ. Чулуун нүүрсний утаанд аргалын утаанд байдаг ач тустай юм бас байхгүй.
Аргалын утаа бургилсан малчны гэрт төрж өссөн хүмүүс сүүлийн үед нийслэл Улаанбаатар хот руу хошуурцгааж "нүүрсний утаа баагьсан xoтын хүмүүс болцгоосоор байна.
Дурлаж ирсэн тэр хотод нь жилдээ таван сая гаруй тонн нүүрс түлдэг дулааны гурав, дөрвөн станц, 400 гаруй тонн нүүрс түлдэг 250 гаруй жижиг уурын зуух 625 мянган тонн нүүрс түлдэг 240өөд мянган гэр өрхүүд жилийн сэрүүн улирал ялангуяа өвлийн саруудад Алтан тэвшийн хөндийг утаан тэвшийн хөндий болгож орхидог.
Нүүрсний тэрхүү утаа нь 200 гаруй төрлийн хорт бодисыг дээш нь цацдаг ч хүмүүсийн хамраар дотогшоо орно. Тэр утаанаас нь хордсон хүмүүс нийслэлд гэхэд л жилд 1600 хүрч "нүд аницгаадаг" болсоор удлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа 35 дахин илүү гарсаар байгааг тогтоожээ.
"Утаагүй Улаанбаатар" болохын төлөө эрх баригчид эрүүл мэндийн албаныхан хориод жил ярьж олон тэрбум төгрөгний төслийг "утаа болголоо". Нийслэлийн хүн ам, айл өрх жил ирэх тусам олширсоор байгаа болохоор нүүрсний утаа нэмэгдсээр байх нь мэдээж нүүрсний утаанаас нүүрстөрөгчийн давхар исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, хар тугалга гэхчлэн гай хөөний юм гарч иргэдийг их багагүй, хүүхэд хөгшидгүй цөмийг нь утсаар байна. Аргагүйн эрхэнд ийм хувь тавиланд оосорлуулж байгаа ч гэсэн арга барагдсан юм биш, арга олон байна.
Хийн түлш, био түлш, салхин болон наран эрчим хүч гэж үнэгүй шахам эх булагтай, хор багатай түлш захаас аван байж л байна. Багахан хөдөлмөр зүтгэл л дутсаар байна. Арга барагдахад аргалын утаандаа утуулж суувал аминд өлзийтэй юмсанж. Бараг тавиад сая малтай болж буй өнөө үед өвөг дээдсийн мянга мянган жил гал голомтоо бадрааж ирсэн аргал, хоргол, хөрзөн хааяагүй л хэвтэж байна. Аргалаа цагт нь түүхгүй болохоор удалгүй өөрөө үйрмэгжин үгүй болдог учир аргал хорголд "дарагдаж үзээгүй" тал нутгийн эзэд билээ, бид.
Аргал бол зөвхөн түлш болоод зогсдоггүй эм болдгоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун эд гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт дивангарт нотолчихсон зүйл.
Нэгд. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан урт түүхэн замнал бий. Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны "амьсгалын замын гэгдэх" өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.
Хоёр.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.(Энэ мэдээг дахин дахин хэлүүштэй) "Аромотерапия" буюу "үнэрээр анагаахуй" нийтлэлд ч дурдсан.
Гурав. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг "монгол арга" л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-аад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.
Дөрөв. Монголчууд судар номыг баринтаглаад хоймрынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиадтайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шарлатлаа нэвчсэн байдаг.Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод "Судар бичгийн хүрээлэн" байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номын өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
Орчин үеийн  номын сангууд "микологийн сэргийлэлт" бүрдүүлж дээр дурдсан "өвчнөөс" хамгаалах журамтай байдаг. Тэр хяналт байхгүй бол ном мөөгтөж, хорхойд идүүлж эхэлдэг. Гэтэл аргалын утаанд нэвт утуулсан монгол судрууд тэрхүү хяналт, сэргийлэлт байхгүйгээр олон жилийн турш "эрүүл" байсаар ирсэн юм. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.

Л. Түдэв

Даалгавар бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

 Эхийг задлан шинжлэх даалгавар                                                                                           [25 оноо]

1.    Учир шалтгааныг нь тайлбарлаарай.                                                                           [6 оноо]
       Нийслэлд жилд 1600 хүн нас барж байгаагийн  учир шалтгаан-
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................
       Олон тэрбум төгрөгийн төслийг “утаа болголоо” гэсний учир-
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................
       Аргал бол зөвхөн түлш болоод зогсохгүй эм болдог гэсний учир-
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................
       Авдар дээрх баринтагтай судар ном олон жил хадгалагдаж байгаагийн учир-
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................
       Цаасан ном өвчин, аюулд нэрвэгддэгийн учир-

       “монгол аргал” л тийм чанартай гэсний учир-

2.    Дараах хэлцүүдийг эхтэй холбож тайлбарлаарай.                                                                  [6 оноо]      
       Хот руу хошуурцгаах
....................................................................................................................................................................... .......................................................................................................................................................................
.....................................................................................................................................................
       Гай хөөний юм гарч ирэх-

       Хувь тавиланд оосорлуулах-

       Аминд өлзийтэй-

       Эрт дивангарт –

       Насаа элээх –

3.    Өгүүлбэрүүдийг хос хосоор холбож нийлмэл өгүүлбэр болгож найруулаарай.                   [3 оноо]
-нүүрсний утаа баагих
....................................................................................................................................................................... .......................................................................................................................................................................
.....................................................................................................................................................
-аргалын утаа бургилах

-хориод жил ярих

-айл өрх олшрох

-эрүүл агаараар амьсгалах

-өвчинд нэрвэгдэхгүй байх
....................................................................................................................................................................... ....................................................................................................................................................................... .....................................................................................................................................................
4.    Асуултад жишээ баримтаар нотлон хариулаарай.                                                                  [5 оноо]
-     Алтан тэвшийн хөндий яагаад утаан тэвшийн хөндий болсон бэ? Түүнийг батлах баримтыг олж бичнэ үү.
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................  
-     Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа хэд дахин илүү гарсан гэсэн бэ? Батлах баримт мэдээллийг олж бичээрэй.
................................................................................................................................................................. ................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
-     Нүүрсний утаанд агуулагддаг ямар ямар бодис байдаг вэ? Гай хөөний юм гарч иргэдийг их багагүй, хүүхэд хөгшидгүй цөмийг нь утсаар байгаа баримтыг бичнэ үү?
................................................................................................................................................................. ................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
-     Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид ямар өвчинд нэрвэгддэггүй вэ? Түүнийг нотлох баримт жишээг бичнэ үү?
................................................................................................................................................................. ................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
-     Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма  монголоос аргал аваачаад ямар өвчнийг эдгээдэг болохыг баталсан бэ? Жишээ баримтыг олж бичнэ үү? 
................................................................................................................................................................. ................................................................................................................................................................. .................................................................................................................................................................  
5.    Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, үзэл бодлоо /нэг цогцлолбороор/ бичнэ үү.    [5 оноо] o Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны "амьсгалын замын гэгдэх" өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.
o   Монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг "монгол аргал" тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-аад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.
o   Аргалын утаанд нэвт утуулсан монгол судрууд тэрхүү хяналт, сэргийлэлт байхгүйгээр олон жилийн турш "эрүүл" байсаар ирсэн юм. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................
................................................................................................................................................................. .................................................................................................................................................................
.................................................................................................................................................................

ХОЁРДУГААР ХЭСЭГ. БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР
Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой” санааг ургуулан бодоод баримт жишээ ашиглан гарчиг өгч, сонирхолтой эх зохион бичээрэй. Үгийн тоо 250-300                                   /25 оноо/
....................................................................................................................................................................... 

Комментариев нет:

Отправить комментарий